Инбинь алдаа гаргасан...Түүний бүхий л төлөвлөгөө зүй ёсных нь дагуу болж Инбинь шөнө дөлөөр тэр гэрээс нууц камераа аван гарсан хэдий ч маргааш өглөө нь хуучин сүйт залуу болох Гу Хёнугын эхнэрлүү өөрсдийн зургийг явуулсан хэдий ч замаасаа Гу Хёнугын гарт орсон юм.
Харин Инбинь зугтаж амжилгүй тэр залуугын гарт орсон байв.
~~~
Хёну Инбиний үснээс зулгаан сайхан амьтан болохоор чинь зөвшөөрсөн биш! Амьдралаар минь оролдоно гэнэ ээ муу *****!
Түүнийг харанхуй хүйтэн грашаар нэг орилоход Инбинь түүнрүү цустай шүлсээ нулиман чамшиг амьтан гэр бүлтэй байх эрхгүй! Өөрт чинь хайртай хүмүүсийг үргэлж хуурч-
Инбинийг үгээ гүйцээж амжаагүй байтал Хёну дахин алгадлаа.
Энэ удаа Инбинь шалан дээр ухаан нь балартан хэвтэнэ.
Аль хэдийнээ үхсэн сүнс хэдий ч хүнд харагдаж баригддаг болох л юм бол удаж байж хүний нүдэнд харагдхааргүй болдог тул Инбинь одоо ингээд хүйтэн цемент дээр хацраа наан хэвтэнэ.
Толгой нь хөндүүрлэн бага багаар нүдээ анина.
Болдог бол дахиад үхэхсэн...
-Жэхён-
Өчигдөр оройноос хойш нэг л муу совин татаад байна.
Инбинийг явсанаас хойш дахиад хажуугаар минь зарим нэг хар сүнснүүд харагдаж эхэллээ.
Яг юу болоод байгааг эргэцүүлэх ухаан ч алга...
Ажлийн цаг тул ногоонуудаа хэрчин зогсоно. Жонни ч нөгөө талд өөрийнхөө дааж авсан ажилаа хийн махаа зөөллөж байв.
Жоннируу толгой дохьчихоод угаалгын өрөөнд орж ирэн нүүрээ усаар савшин толинд харан зогслоо.
Нойлын хаалганы доод талаар харахад хэн нэгний хөл харагдаж байна.
Эргэж харан хаалганд дөхөн тогшиж үзтэл чимээ гарсангүй. Ахин нэг удаа тогшсон ч чимээ гараагүй тул эргэж харан угаалгын өрөөг орхих гэж байтал ард хаалганы түгжээ тайлагдах нь сонсогдлоо.
Би ч эргэж харан буцан дөхөж очин шууд л хаалгыг нээтэл хэн ч алга байв...
YOU ARE READING
Ghost interlocutor
Fanfiction[𝐂𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝] Айдас бүр зовлон байдаггүй заримдаа хувь тавилан, аз завшаан байж мэднэ.