❌8❌

4.1K 317 7
                                    

Жонгүг түүний хэлэх үгийг сонсоод гайхан хий дэмий хүүхдүүдийн өмнө сарвалзан “Энэ тийм биш ээ” гэж байсан ч бүгд түүнрүү хачин харж байсан юм.

Жонгүг ч энэ байдалд дургүй нь хүрэн хурдхан шиг босон Жиминий хажууд ирж зогсоод барьж явсан хоолыг нь Жиминий дээрээс асгаж орхилоо.

“Би энэн шиг шоовдорыг гуйж гувшсан гэнэ ээ? Ххах битгий солиорцгоо энэнд итгэж байгаа бол та нар надаас холдсон чинь дээр байх шүү”

?: Ааах Жонгүгаа тайвшир бид тэгж бодоогүй ээ

?: Нээрээ шүү

Жонгүг: Өө тийм үү тэгвэл батлаад энэ хогийг ахиж үг хэлүүлэхгүй болгоод өгөөч

Тэнд байсан ихэнх хөвгүүд Жиминийг шанаадан унагаад дээрээс нь дэвсэлж гарлаа.

Тэд ч Жонгүгт их долигонодог бололтой.

Цайны цаг дуусан бүх хүүхдүүд хичээлдээ орцгоох ч ганц л хүүхэд цайны газрын шалан дээр эвхрэн үлдсэн байлаа.

Хичээл таран тартал тэр тэнд хэвтсэн ч хэн ч түүнийг босгож тусалсангүй.
Тэр ч угийн мэдэж байсан тул өөрөө л босох гэж хичээн хана налсаар ангидаа орж ирлээ.

Гэтэл ангид түүнийг ийм болгоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн байж байлаа.

Жимин түүнрүү харах сөхөөгүй ширээн дундуур сүлжилдэн өөрийн ширээн дээр ирэн дэвтэр номоо цүнхлэх зуур Жонгүг түүн дээр ирэн

Жонгүг: Яагаад тэгсэн юм?

Жимин: Чи өөрөө л "намайг тат" гээ биздээ

Жонгүг: Тэгээд тийм зүйл хийдэг юм уу?

Жимин: Намайг өрөвдөө юу?

Жонгүг: Үгүй ээ чи тэнэг юм.

Жимин: Чамд хамаагүй

Жонгүг: Өө за чамайг ингэвэл би чамаас бүр ч холдох байхдаа

Жимин: Холдчихвий гэж айгаа юу?

Жонгүг: Юу гэж дээ. Чиний янзыг үзэх гэсэн ч амжилт олсонгүй гэж хэлэн ангиас гарлаа.

Жимин: Чи өөрөө л надад татагдчих байж ээ?. Магадгүй би дэмий юм хийжүү? Аах харих хэрэгтэй юмсан.

Жимин доголсоор гэрийн гадна иртэл Хусог гэрээсээ гарч байх бөгөөд Жиминрүү дөхөн ирээд

Хусог: Жүжиглэхээ больмоор юм

Жимин: Сонирхолтой байдаг юм

Хусог: Ингэж их зодуулах тэгээд сайхан байна уу? Зүгээр л жинхэнэ төрхөөрөө амьдар

Жимин: Чамд хамаагүй гэж хэлэн Хусогийг түлхэн гэрлүүгээ орлоо.

Түүнийг гэрт орж ирэхэд 4 залуу их л ганган зогсох бөгөөд Жиминийг хараад

Намжүүн: Бэртэж гэмтэлгүй ирэх өдөр байна уу? чамд

Жимин: Хаачих гэж байгаа юм?

Жин: Үдэшлэг харамсалтай нь чи явж барахгүй бололтой.

Жимин: Би сурагч хүн та нар шиг ийм юманд явж болохгүй.

Юнги: Чи тэгвэл бэлгийн харилцаанд ч орж болохгүй

Жимин: Ааах заавал ингэх хэрэг байдаг юм уу?

Тэхён: Чи л эхэлсэн

Жимин: Та нар сайхан яваад ирээрэй би амарлаа

Тэхён: Би үлдье дээ та нар яв.

Жимин ч тэднийг тоолгүй өрөөндөө явж ортол араас нь Тэхён орж ирлээ.

Жимин: Яах гээв?

Тэхён: Би явахгүй чамайг асрах гээд

Жимин: Дэмий юм хийж байх юм.

Тэхён: Чи миний хийсэн зүйлд гомддог уу?

Жимин: Харин ч баяртай байгаа

Тэхён: Чамайг сэтгэлээсээ инээхийг харалгүй удаж.

Жимин: Би сэтгэлээсээ л инээдэг шүү дээ.

••DEBAUCH••[COMPLETED]Where stories live. Discover now