❌3❌

5.6K 385 15
                                    

<Хичээлийн 2 дахь өдөр>

Жимин эртлэн босч цайгаа бэлдчихээд ганцаараа суун цайлаад ширээн дээрээ 5 аяга цай болон шарсан талх өндөгтэй үлдээн гэрээсээ гарлаа. Ахиад л хашааны хаалгаа онгойлголгүй дээгүүр нь харайх үед хөрш авгай түүнийг харан “Өөрийгөө бэртээчихвэл яах юм хаалгаараа гарч байлдаа”

Жимин: Сурчихсан юмаа эгчээ

Хөрш: Харахад гэнэн томоотой хүүхэд шиг л байхын тэгсэн хэрнээ байнга ингэж үсэрч харайж явах юм бас нэг их ярихгүй том хүний өөдөөс ганц хоёр үгээр л хариулаад цк цк хүнийг гаднахаар нь дүгнэж болохгүй ээ гэдэгдээ яг байна шүү хэмээн шивнээд гэрлүүгээ орлоо.

Жимин: Лайтай авгай!!! гэж өөрт сонсогдох төдий хэлэн шүлсээ хаячихаад сургуульруугаа гүйлээ.

Тэднийх төвд амьдардаг учраас сургуультайгаа ойрхон байдаг. Тиймээс ч алхаад явчихдаг юм. Бараг 30 минут дутуу байхад юунд тэгтлээ яаран гүйж байгаа юм бол доо Жиминаа....

Жимин ангиасаа хамгийн эрт ирсэн нь байлаа. Мэдээж тэр кинон дээр гардаг ноомой хүүхдүүдийг дуурайн бусдын нүдэнд өртөхгүй гэж эрт ирсэн. Тэр бол аймшигтай 2 нүүрт. Сургууль болон сургуулиас гадуурх гэсэн 2 нүүртэй. Сургууль дээрх түүний гаргадаг зан чанар бол ердөө л жүжиглэлт.

Удалгүй ангид нилээн чимээ орж эхлэх бөгөөд Жимин цонхоор гадуур явах сурагчдыг ажиглан нууцхан инээн сууж байлаа. Түүний энэ хачирхалтай нүүр хувирлыг алдагдуулан нэгэн сурагч түүний ширээн дээр Жиминий өөдөөс харан суугаад хэсэг дооглосноо Жиминийг арагш нь сандалтай нь жийж орхилоо. Харин Жимин ямар ч хариу үйлдэлгүй босон хувцсаа гөвөх бөгөөд түүнийг өөр суудалд суу гэсэн сануулга гэдгийг ойлгон өөр салаа руу явлаа.

Түүний үйлдлийг харан гайхширсан өнөөх сурагч Жиминий араас очин үснээс нь зулгаагаад “Нэг муу гуйлгачин юм байж намайг үл тооно гэнэ ээ? Уг нь чи миний гутлыг долоон бөхөлзөх ёстой юмсан” гэж хэлэн инээхэд ангийхан нь бүгд Жиминийг шоолон инээж зарим нь юм шидэлнэ.

Харин Жимин ганц үг байтугай авиа ч гаргасангүйд өнөөх сурагч уурлан түүнийг түлхэх үед суудал дээрээ суух гэж буй Жонгүгийг онон тэд хамтдаа шалан дээр давхралдан уналаа.

Өнөөх сурагч Жонгүгт хандан уучлалт хүсэх бол Жонгүг муухай царайлан босч ирээд өнөөх сурагчийг шанаадан унагаагаад “Ахиж ингэвэл ална шүү” хэмээн сүрдүүлээд эргэж харан Жиминийг хэд дэвсэлж аваад “Наад арчаагүй царайгаа ахин миний нүдний өмнө харагдуулаад үзээрэй алчихна шүү” гэж хэлэн муухай харчихаад суудалдаа суув. Жимин яагаачгүй мэт босон хувцсаа гөвөөд хоосон суудал олж суув.

Тэр өдрийн турш орж ирсэн багш болгон Жиминийг муугаар хэлж ядуу зүдүү балиар хувцастай хэмээн чичилж байлаа.

Харин Жиминд энэ бүхэн хамаагүй бөгөөд тэр багш нарын заах зүйлийг алдалгүй тэмдэглэж аван суусаар хичээл дуусан тэр ч явахаар зэхэв.

Ангийн атманууд бололтой хүүхдүүд түүнийг зогсоон өдөр бүр цэвэрлэгээ хийж бай гэсэн тушаал өгөх ч Жимин эсэргүүцэх бөгөөд удалгүй Жимин газарт өнхрөн толгойгоо хамгаалан эвхэрч өнөөх хүүдүүд ч хайр найргүй Жиминийг дэвсэлж байлаа. Тэд ч залхсан бололтой явахад Жимин хурдхан шиг ангиа цэвэрлээд хамаг хурдаараа гэртээ гүйж ирлээ.

Хөрш: Хүүе чи чинь яачихаа вэ?

Жимин: Танд хамаагүй гэж хэлэн хашаа даван үсрээд хонхоо дарлаа.

Хаалга онгойхтой зэрэгцэн нэгэн хөл гарч ирэн Жиминийг жийж унагаагаад “Чи оройтлоо” гэж хэлэн цааш яваад өгөв.

Жимин хурдхан шиг босоод өрөөндөө гүйж орон хувцсаа солиод хагарсан нүдний шилээ хогийн сав руу шидчихээд доош гүйхээрээ буун хоол бэлдэж эхэллээ.

Харин өнөөх хаалга тайлсан эр гал тогоонд орж ирэн Жиминий хацрыг илээд “Чи заваан байна” гэж шивнэхэд Жимин доош харан “Хоолоо хийчихээд усанд орчихно оо” гэж хэлээд түүнийг ширтэж эхэллээ.

Өнөөх залуу Жиминий үсийг оролдон хоолны тавцан дээр суугаад “Дахиж оройтох уу?” гэтэл Жимин толгой дохин “Би өдөр бүр жижүүр хийх байх” гэж хэлтэл залуу санаа алдан “Чи наад жүжгээ болихгүй юм уу?”

Жимин: Сонирхолтой байдаг юмаа ахаа.

?: Бид ойрд хийсэнгүй орой миний өрөөнд ирээрэй

Жимин: Өнөөдөр би Хусог ахын өрөөнд очих ёстой Юнги ахаа

Юнги: Тэгвэл гурвуулаа л хийчихье маргааш амралтын өдөр юм чинь зүгээр дээ.

Жимин: Өнөөдөр тантай хэн нэгэн хийхгүй байсан юмуу?

Юнги: Өө мартчиж Тэхён байгаа юм байна. Тэгвэл дөрвүүлээ болох нь дээ.

Жимин: Ааах та гурав уу? Өнөө оройгоор дуусахгүй бололтой

Юнги: Үүр цайлгахад бэлэн байна аа хэмээгээд зочны өрөөний дэргэд байх хаалгыг онгойлгон орлоо.

A/N: Энэ гэрт 6 залуу амьдардгийг ойлгосон байх. Бас хэнүүс гэдэг нь ч тодорхой. Тэгэхээр Юнги болон Жин нар 1 давхарт бусад 4 нь 2 давхарт амьдардаг шүү. Хэр сонирхолтой санагдаж байна даа минна?

••DEBAUCH••[COMPLETED]Where stories live. Discover now