Би түүнээс холдохыг хүсдэг.
Тэгж их инээсэн хэрнээ хэнд ч хэлэлгүй туяхан гараараа ганцаараа нулимсаа арчихад нь би түүнээс холдохыг хүсдэг.
Энэ үед би эр хүн биш мэт арчаагүй санагддаг.Тэр надаас өвчнөө нуудгийг би мэднэ.
Надад сонсогдуулахгүй гээд амаа даран уйлдагийг нь мэднэ.
Харин маргааш нь цонхигор царайгаа харуулахгүй гэсэндээ нүүрэндээ зузаан будаг нялж хуурамч инээмсэглэл тодруулдагийг чинь мэднэ.
Харин би түүнийгээ тэврээд чи минь эдгэнэ ээ гэж хэлэхийн оронд түүний худалд итгэсэн болж жүжиглэсэн.➖NIC ÈÉ✅
![](https://img.wattpad.com/cover/156918878-288-k886369.jpg)