Бурхан тэрэнд минь асар их зовлонг өгчихөөд хариуд нэг л зүйл өгсөн байдаг нь ЭР ХҮН.
Зөвхөн тэрэнд минь би л байдаг байхад
Өвдвөл хажууд нь байж
Уйлвал хажууд нь байж
Гуниглавал хажууд нь байж
Ганцаардвал хажууд нь байж
Зүгээр л хамт байхад болох атал юунд ингэж шархлуулсан юм бэ?Анх би түүнд хатуу үг хэлэхээс ч айдаг байсан.
Дараа нь би түүнд бага багаар худлаа ярьдаг болсон.
Гомдоогоод байхад л тэр надад бүх зүйлээ зориулдаг байсан. Би түүнийг ойлгоогүй.
Энэ бол миний амьдралыг тодорхойлох хэдэн өгүүлбэр. Эндээс миний өнгөрсөн,одоог харж болно.
Надад тэр их хайр халамжийг өгсөн чамдаа баярлалаа Сэра. Чи надад үнэхээр хайртай бололтой. Явахдаа хүртэл өөрийнхөө бас нэгэн хувилбарыг надад үлдээсэн байна шүү дээ. Анх чамайг хайрлана гэж амалчихаад амлалтандаа хүрээгүйг минь уучил. Аз жаргалыг мэдрүүлнэ гэчихээд тэр жаргалаа ганцаараа эдэлснийг минь уучил. Энэ насандаа бид энэ хүрээд дуусаг! Харин дараа насандаа хамтдаа урт удаан амьдрая! Хайртай шүү
Чиний нөхөр:И Тэюн (Lee Taeyong)
The End
➖NIC ÈÉ✅