Хэн нэгний аз жаргал өөр нэгнийг шархлуулж байдаг нь эмгэнэлтэй...Тэр нэгний оронд өөрийгөө байлгах гэсэн шунал, түүнээс гарах бүх л зүйлийг зөвхөн өөр дээрээ мэдрэхийг хүсэх өрөвдөлтэй өдрүүд.
_______________________
Нарны улс гэгдэх Япон улс...Осака хотыг бүрхэг тэнгэр, бүүдгэр орчин бүрхжээ. Харин миний сэтгэл оюуныг санаашрал, сэтгэл зовнил басхүү үл ялиг сандрал нөмөрнө. Түүнийг гэх сэтгэл минь энэ бүх сөрөг зүйлсийг үл тоон улам илүү хүчирхэгжсээр байгаа нь гайхалтай...Бэкхён яг л гэрэл гэгээ шиг, түүнд ямар нэг хар бараан зүйл огтхон ч байхгүй гэлтэй, хамгийн сайхан гэсэн бүхэн түүнд цогцолсон. Миний нүдэнд тэр цор ганц, хамгийн ховор нандин үзэсгэлэнтэй үнэт эрдэнэ мэт л харагддаг.
Тэр шөнө гэнэт ирсэн Сэүн хэзээ гараад явсныг мэдэхгүй ч Бэкхён үүрээр нуугдсаар зогсож байсан өрөөнд минь орж ирсэн юм. Тэр миний нүд рүү харахдаа нэг их гэмшсэн харцаар харсан. Бурхан минь, тэр ямар ч буруу зүйл хийгээгүй хэрнэ яагаад ингэж өөрийгөө зовооно вэ! Би түүнийг зөөлнөөр тэврээд тайвшруулах гэсэн аятай нурууг нь илж, түргэн цохилох зүрхэнд нь чихээ наан хэсэг зогссон. Удалгүй тэр минь намайг тэврэн орондоо ороод тайван амьсгалсаар унтсан хэрэг.
Түүнийхээ эелдэг зөөлөн царайг харан хэвтэхдээ би түүнийг ямар их асуудалд хутгаж байгаагаа бодохгүй байж чадсангүй. Хэрвээ миний өнгөрсөн өөгүй цэвэрхэн байсан бол аль эсвэл тэр энгийн нэгэн байсан бол бидний учрах зам арай илүү амар хялбар бас дүүрэн боломж бидний замд гарч ирэх байсан байх...Магадгүй дараа төрөлдөө бид илүү амраар учирч ямар нэг саад бэрхшээл асуудалгүйгээр нэгнээ чөлөөтэй хайрлаж урт удаан он жилүүдийг хамтдаа өнгөрөөх байх. Магадгүй Дараа төрөлдөө....Илүү эрт учирч хэн нэгнийх биш зөвхөн нэг нэгэндээ харьяалагдаж амьдрах байх.
***
Түүнийг үйл ажиллагаандаа явахаар гарахад нь би түүнийг үүднээс болгоомжтойхон үдэж өгөөд уруулыг нь зөөлнөөр үнсээд явуулсан юм. Тэгээд л ганцаар тэр өрөөнд үлдэж хоцорсон. Түүнийг хэзээ ирэхийг дотроо таан өрөөгөөр холхиж, цонхоор харж, дээш харан тааз ширтэн хэвтэж, хэлийг нь ойлгохгүй нэвтрүүлгийг зурагтаар үзсэн болж цагийг арай ядан өнгөрүүлнэ.
Цаг руу харвал Бэкхён хаалгаар гараад ердөө нэг цаг л өнгөрсөн байв. Өөртөө ойртуулахыг ч хүсэхгүй байгаа утсаа гарган Бэкхёны фэнсайт руу орж түүнийг ямархуу байгааг харахыг хүслээ. Тэдний гарын үсэг зурах үйл ажиллагаа хэзээний эхэлжээ. Гадаах талбайд тэднийг харахаар битүү цугласан олон зуун хүмүүс...Энэ бүхэн хэзээний дасал болсон мэт тэд бүгд л тайван эелдгээр инээмсэглэж, хөгжилтэй зүйлс ярилцан сууцгаана. Бэкхён өнөөх л үргэлж өөрт нь байдаг гэгээлэг төрхтэйгөө, бас сайхан хувцаслажээ. Тэр үнэхээр энгийн хувцаслаж, үсээ ч энгийн янзалсан, тод тайзны будалтгүй үнэхээр энгийн хэрнээ дэндүү харц булаам сайхан харагдах нь хачирхалтай.
YOU ARE READING
+Going Crazy+ [Mongolian]
Fanfiction❗️🔞Чи найз залуугийнхаа найзыг хайрлаж үзсэн үү? 🔞❗️