X

2.8K 131 6
                                    

Энэ бүхнийг дуусгахыг хүсэж байна...

Би түүнийг хайрлаж байгаа цагт өөр хэн нэгнийг зүрхэндээ хэсэгхэн ч багтааж чадахгүй шүү дээ. Юу ч болсон зөвхөн тэр хүнийг л хайрлах нь хамгийн зөв зүйл мэт...

Гараа чанга атган буйдан дээр урд минь тайван суух залууг харан суухад толгойд гагцхүү ийн бодогдож байлаа. Сэүн Осакагаас ирээд хэд хоносны эцэст гэрт минь ирэн тайван дөлгөөнөөр надтай хэд хоног хамт байсан хэрэг. Тэр гэнэт л дэндүү өөр хүн шиг аашилж байсан ч урьдны л адил намайг өөрөөс нь холдохыг эсэргүүцнэ.

-Дуусгая...Энэ бүх зүйлсийг, би чамаас гуйж байна У Сэүн

Тэр хэсэг чимээгүйхэн өөдөөс минь ширтэж байгаад алгуур суудлаасаа өндийн хажууд минь ирэв. Би түүнээс ирэх хүчтэй үйлдлүүдийг хүлээх аятай бага зэрэг түгшин суутал тэр миний мөрөн дээр зөөлнөөр гараа буулгах нь тэр.

-Өнөөдөртөө гэртээ амарлаа, маргааш уулзья

түүний хэлсэн үгийг бүрэн сонсож ч амжаагүй байтал тэр нэгэнт гараад явсан байлаа. Дэндүү амархан болоод өнгөрсөн хэдий ч асар их айдас дотор минь үлдчхэв. Яг л тэсрэх бөмбөгний секунд 1 дээр ирээд зогсчих шиг л...тийм айдас бүрхээд авсан юм. Тэр намайг зүгээр л явуулахгүй нь тийм үү...

                         •      •      •

-Чи зугтахыг хүсдэг үү?

Бэкхёны дулаан цээжийг дэрлэн хэвтэхдээ зүрхэн тушаа нь хуруугаа гүйлгэж зөөлөн арьсыг таатайгаар мэдэрч байхдаа түүнээс ийн асуусан хэрэг. Тэр миний асуултыг өөрөөсөө асууж байгаа болтой амьсгал нь удааширч харанхуйд гялтагнах гэрлийн бүрхүүлийн зүг харсаар хэвтэнэ. Тэгэх явцдаа бүхэлдээ ил гарсан мөрийг минь зөөлнөөр илэх ба үе үе гүнзгий санаа алдах аж.

-Дэмий зүйл асуучихлаа, заавал хариулах гэсний хэрэггүй дээ

-Би зугтах тухай бодсон юм биш ээ. Бид яагаад өөрсдөө хүсэж ирчихээд дараа нь зугтаж явахыг хүсдэг талаар бодож байлаа.

түүний хэлсэн үг болгон надад үргэлж  ухаарал мөн гүн бодол өгөх юм, энэ удаад ч мөн тэр дахин надад ганц өгүүлбэр хэлээд л хэдэн мянган зүйлсийг ойлгуулж орхив.

-Би зугтахыг өдөр бүр хүсдэг...Алдар нэр, эд хөрөнгө улам л намайг хуурамч болгосоор байгаа мэт санагдаж өдөр бүр энэ бүхнийг орхиод эгэл жирийн тайван амьдрахыг хүсдэг...Зүгээр л чөлөөтэй гудмаар алхаад бусдын адил тайван чөлөөтэй амьдралыг хүсэж байна. Гэсэн ч би энэ хүсэж байгаа амьдралаа надад байх үед нь одоо байгаа амьдралаараа өөрөө хүсээд сольчихсон  шүү дээ.

+Going Crazy+ [Mongolian]Where stories live. Discover now