Улам доош, илүү гүн рүү намайг яг одоогийнх шигээ татаж оруулаач. Чиний бүтээх энэ нүсэр ертөнц, чиний л үг үйлдлээр өөрчлөгдөж хором мөч бүхэнд дахин гайхалтай шинэ ертөнцийг бий болгосоор. Гагцхүү би зөвхөн энэ гайхамшгийг бахдан шагшиж, биширч шүтэн харж мэдэрч зогсохоос өөрийг чадахгүй. Бэкхён минь чи намайг яаж чиний ертөнц рүү татагдаж уусан шингэж хөл алдан жингүйдэж байгааг мэдэхгүй дээ...
Чиний гайхалтай ертөнц рүү унах энэ ухаангүй галзуу уналт үүрд үргэлжлээсэй. Би хэзээ ч татгалзаж чадахгүй-Чи намайг хүссэнээрээ сорж өөрийн ертөнц рүү тат.
----------------------------------
Үнэхээр одоо ч чи намайг хажуудаа байлгах гэсээр л байна гэж үү!
-Чи хэзээ ч надаас холдохгүй!
Сэүн урьдын адил намайг хүчилж өвтгөж зовоохоо больсон хэдий ч өөрийн дэргэд хүлээстэй байлгасаар л байлаа. Түүний бодолд юу оршдог нь тааварлашгүй. Хэтэрхий бүрхэг бас нууцлаг. Сэүн зузаан хар хүрмээ өмсөөд хаалганы бариулаас атгаад хэсэг зогсов. Удалгүй миний зүг толгойгоо эргүүлэхдээ учир битүүлэг харцаар ширтэнэ.
-Бэкхёнд бүгдийг өөрөө хэлсэн чинь дээр...Түүнд өөр хүн хэлэхээс өмнө
Хүйтэн хөндий хоолойгоор ийн хэлээд хаалгыг татан гарсан юм. У Сэүн миний мэдэх Сэүнээс өөр болсон. Тэр бараг л намайг байдаг гэдгийг ч мартсан хүн шиг аашилдаг болчихсон. Гэсэн хэрнээ олон нийтийн сүлжээндээ миний зургийг гэнэт оруулж уян зөөлөн хайрын үгийг бас биччихдэг. Бусдын бодолд бид гал халуун жаргалтай хосууд байх. Үнэхээр Сэүн юуны тулд ийм үйлдэл хийгээд байгааг ойлгохгүй нь. Харин Бэкхён...Тэр ч мөн адил бусдын нүдэнд өөр нэгэн алдартай жүжигчин эмэгтэйн найз залуу. Тэднийг бүгд дэмжиж хайр хүндэтгэл дунд умбаж байгаа. Зарим үед худал жүжиг гэдгийг мэдэх хэдий ч тэдний дотно байдал, зөөлөн харц инээмсэглэл зэргийг олж харах надад дэндүү хүнд байлаа. Харин хаалга нээсээр тэр нэрийг минь дуудаж инээмсэглэн орж ирэхэд л бүх худал хуурмаг замхран арилах шиг...Бид хамт байх мөч л гагцхүү хамгийн үнэн хамгийн бодит жинхэнэ бүхэн зонхилох шиг болдог. Түүний намайг гэх сэтгэл, миний түүнийг гэх хайр бидний мэдрэмж энэ худал зүйлс дунд цор ганц үнэн байлаа.
Би түүнийг чихэвч зүүн нүдээ аниад орон дээр тайван хэвтэж байхыг ажиглана. Тэр яг л урлагийн бүтээл шиг. Түүний биеийн инч бүхэн давтагдашгүй гайхамшигт бүтээл мэт. Би нэг алхам түүнд ойртлоо. Анир чимээгүй өрөөнд түүний сонсох аяз хангалттай чанга сонсдож байлаа. Эгшиг аялгуу, хэмнэл цохилт бүрт тэр толгойгоо зөөлөн хөдөлгөж дуу хөгжимтэй нэгдэн уусах шиг харагдана. Энэ мөчид би удаанаар дахин түүнд ойртож суув. Дуу их тайван намуухан болсон байх аж. Тэр ч мөн адил илүү амар амгаланг мэдэрч өөрийн төсөөллийн ертөнцийн нэгээхэн хэсэгт саатаж тэндээ асар их тайвшралыг хүртэж байгаа мэт үзэсгэлэнтэй бөгөөд тайван харагдана. Бүхэл мөчид түүнтэй зэрэгцэн мэдрэмжинд автсан би түүнийг хөдөлгөөнгүй ширтэж байснаа анзаарав. Удаанаар гараа өргөж түүн рүү явуулсан хэрэг. Урагшлуулах хөдөлгөөн минь хэд дахин удаашруулсан мэт дэндүү удаан бас асар их сандрал догдлолоор дүүрэн байлаа. Түүний урууланд хурууны үзүүр минь хүрэхэд хэдхэн инч дутуу байтал Бэкхён зөөлнөөр нүдээ нээсэн юм. Тэр даруй урагш сунгасан гарыг минь хараад удалгүй нүд рүү минь ширтэнгээ нүүрнийх нь урд ирсэн гарыг минь зөөлөн татаж өөрийнхөө уруулд хүргэх нь тэр...Би хүндхэн амьсгал авч шүлсээ залгихад тэр уруулд нь хүрсэн байх хуруунуудыг минь маш зөөлөн удаанаар үнсэж өөрийн булбарай уруул дээр гүйлгэнэ. Түүнийг хэрхэн гараас минь атгаж өөрийн уруулыг мэдрүүлж байгааг гайхшрал дүүрэн харцаар харж суухад минь тэр миний гаргаж буй харц, үйлдэл бүрийг тасралгүй ажиглан ширтэж хэвтэнэ. Хязгааргүй мэдрэмжийн хажуугаар чихэнд минь нэгэн аялгуу шүргээд өнгөрсөн юм. Чихэвчинд явах дуу хэдийнээ солигдож илүү сүр хүчтэй сэтгэл булиглуулам болж өөрчлөгдсөн байв. Үүнийг бидний хэн хэн нь зэрэг анзаарч тэр даруй Бэкхён чихэвчээ салган авч харин би түүн рүү маш хурдан тэмүүлж хүзүүгээр нь тэвэрч авлаа. Дээр нь суухад тэр нуруугаар минь чанга тэвэрч сул цамцны доогуур гараа оруулан биеийг минь илнэ. Би түүний хүзүүнээс чанга зуурч уруулыг нь шунаглан амтлахад түүний хүчтэй үнсэлт бага зэрэг цустай хоршин амтагдаж хэл минь хорсох шиг болов. Энэ мэдрэмж дэндүү гайхалтай санагдаж Бэкхён анх удаа ийм галзуу байгааг би анзаарахдаа үнсэлтэн дунд инээмсэглэж байлаа. Инээмсэглэх үед Бэкхён миний шүдэн дээр үнссээр байсанд би бүр ч чанга инээж түүний нүд рүү жаргалтайгаар ширтэх аж. Бэкхён ч мөн адил гайхалтайгаар инээж сайхан инээмсэглэлээ тодруулан намайг татан хамт хойш хэвтэцгээв. Бид үг дуугаралгүй нэгнээ харсаар хөнгөхөн инээлдэж би түүний дээрээс харан хэвтэхэд Бэкхён үсийг минь хойшлуулан чихний араар хийгээд хамар дээр минь үнсэх нь тэр.
YOU ARE READING
+Going Crazy+ [Mongolian]
Fanfiction❗️🔞Чи найз залуугийнхаа найзыг хайрлаж үзсэн үү? 🔞❗️