1.

10.1K 442 3
                                    

Толгой минь хатгуулан өвдөж бие минь мэдээгээ алдсан мэт санагдана.


Нүдээ нээгээд анх угтсан газар минь бол хоосон харанхуй өрөө. Энэ миний гэр биш...


Сүүлд юу болсон билээ? Намайг хулгайлсан. Тиймээ намайг зарах гэж байхыг нь би сонссон. Тэгээд ухаан алдчихсан. Би зарагдчихаж тийм үү? Яагаад надад ийм зүйл тохиолдоно вэ? Би ээжийгээ санаж байна. Гэр бүлээ үргэлж намайг хайрладаг аав ээж бас намайг хамгаалдаг дүүгээ санаж байна. Тэд нар минь надгүйгээр яаж байгаа бол?


Би энэ газраас гарахын тулд босон хаалгыг чиглэн алхлаа.


Хаалгыг хэн нэгэн онгойлгож байгаа нь сонсогдоно.


Би хойш ухраад хэн орж ирэхийг нь хүлээлээ.



Удалгүй өндөр, өргөн мөртэй, өндөр хамартай, цагаан царайтай царайлаг залуу орж ирлээ.



"Би хаана байгаа юм?"

"Чи юу чи миний харшид байна. Эзэнтэйгээ мэндлэхгүй юм уу?"

"Хэн миний эзэн гэж чи хэн юм?"

"Намайг У Сэүн гэдэг. Би энэ харшийн эзэн бас чиний..." ингэж хэлээд над руу хараад инээмсэглэнэ.


"Хүүхэлдэй минь энийг өмсөөд гараад ирээрэй" гээд хүүхдүүдийн тоглодог хүүхэлдэйнийх шиг хувцас шидчихээд яваад өглөө.



Ягаан өнгөтэй, дэрвэгэр урт даашинз. Энэ үнэхээр солиотой новш юм.



Би тэр даашинзыг хурдхан өмсөөд харанхуй өрөөнөөс гарлаа. Маш том хонгил олон өрөөнүүдтэй.

"Хүүхэлдэй минь дуулгавартай байна шүү!"

"Хэн болоод надтай ингэж харьцаад байгаа юм? Намайг эндээс явуул"

"Үгүй ээ. Би чамайг их үнэтэй худалдаж авсан болохоор энд өөрийнхөө дэргэд л байлгах болно."






Миний урд гарж алхсаар доош буулаа. Маш том гал тогооны өрөө. Маш олон үйлчлэгчид хоол хийнэ.



У Сэүн миний хоолыг надад халбагадаж өгч байлаа. Учир нь миний нойрсуулагч бүрэн гараагүй байгаа бололтой хөдлөхөд хэцүү байлаа. Бас хүчээр идэх гэж оролдсон ч тэр зогсоогоод "Эзэд нь хүүхэлдэйгээ хооллодог биз дээ" гээд ёжтой инээгээд  намайг хооллосон юм.



Тэгээд дээш гараад нэг өрөө рүү оруулаад "Одооноос чи энд байх болно."

"Яагаад намайг энд авчирсан юм?"

"Чи надад таалагдсан болохоор... Аан бас энд хоёулангаас нь өөр хүн байхгүй. Бас харшаар дүүрэн хамгаалагчид байгаа болохоор ганц эвгүй хөдлөх л юм бол чамайг барих болно. Би удахгүй эргэж ирнээ." гэж хэлээд явчихлаа.



Би намайг оруулсан өрөөг нь тойруулан харна. Маш том бас өрөөний хана тааз бүгд ягаан өнгөтэй бүх зүйл нь бяцхан охины тоглоомын өрөө шиг. Шүүгээн дотор нь маш олон хүүхэлдэйнийх шиг даашинз. Тэр ч солиотой юм! Манай эрэгтэй дүү ч ингэж даашинз тавилга цуглуулаад явахгүй дээ...



Надад хийх зүйл байсангүй. Өрөөг тойруулан харж тавилга бусал зүйлстэй нь танилцана.

Хаалга онгойх дуунаар харвал өнөөх солиот амьтан намайг чиглээд ирж байна.



"Хүүхэлдэйнийхээ үсийг самнах цаг болчихож." гэж хэлээд намайг татан сандал дээр суулгаад үсийг маань янзална.


Буржийлгасан урт хар үс. Ягаан даашинз

"Солиотой амьтан минь!!! Намайг эндээс явуул. Би энэ ягаан өрөөнд бас ягаан даашинзантай бас чиний энэ солиотой зантай чинь цуг байх сонирхол алга. Битгий надаар тоглоод бай!!!"'"


Тэр миний хацар луу чанга алгадаад "Хүүхэлдэй хэзээ ч эзнээсээ зөрдөггүй юм! Би чамайг үнэтэй авсан. Бас чамайг хэзээ ч явуулахгүй"


"Аан бас эзнийхаа өөдөөс ингэж тэрсэлдэх тусам чамайг зодох болно. Бүх биеэр чинь өвдөлт мэдрэгдэхийн цагт ойлгох байх"



Тэр хэн болоод надад гар хүрч миний өөдөөс орилж хашгичиж байгаа юм!!! Нулимс минь урсах гээ байсан ч тэрний өмнө сул дорой харагдахгүйн тулд тэвчиж байлаа. Муу солиотой амьтан!!!!



Тэрнийг гарсан даруйд нулимс минь хяналтгүй урсана. Гэр бүлээ санаж байна. Надгүйгээр яаж байгаа бол? Намайг санаж байгаа болов уу? Сайн охин сайн эгч байж чадаагүйд уучлаарай. Муу охин байсныхаа төлөө одоо энд ингээд хоригдож байж магадгүй юм.



Би цонхоор гадаах орчныг ажиглана. Маш том хашаа бас маш олон хамгаалагчид эд бүгд зөвхөн миний төлөө энд ингэж байгаа гэж үү? Тэнэг юм.




Би ядарч байна. Нүд минь өөрийн эрхгүй анилдаж би зүүдний ертөнцдөө зочиллоо.



Би эцэг эхтэйгээ цуг байна. Аз жаргалтай. Гэнэт тэнгэрт хар үүл бүрхэж эцэг эх маань алга болчихлоо. Тэгээд миний хажууд нэг залуу байна. Энэ бол мэдээж У Сэүн. Нулимс минь хацрыг минь даган урсах үед би сэрлээ.


Зүүд ч гэсэн заримдаа бодит санагдах үе зөндөө. Гэхдээ миний зүүд биелчихсэн нь харамсалтай. Энэ олон жил амьдрахдаа өчнөөн олон зүүд зүүдэлсэн ч хамгийн муухай энэ зүүд нь биелэх юм гэж би төсөөлөөгүй....

×Хүүхэлдэй×🚫[COMPLETED]Where stories live. Discover now