5

4.8K 307 0
                                    

Өглөө босоод усан орчихоод цэнхэр өнгөтэй даашинз өмсөөд доош буулаа. Хоолны ширээн дээр зөвхөн Сэүн бид хоёр л сууна.

"Чамд би таалагддаг уу?" Би ингэж асуулаа.

Сэүн толгой дохиод "Тэгээд л чи энд байгаа юм"



Бид хоёр үргэлж л хүйтэн хөндий яриатай байдаг. Өчигдрийн явдлаас болж харилцаа арай гайгүй болсон гэж бодсон ч үгүй бололтой.

Би түүний өрөөнд орон түүний ажилаа хийж байхыг харна. Яагаад ийм төгс хүн дотор араатан шиг авир байдгийг мэдэхгүй юм.

Тэрний өрөө миний өрөөг бодвол их тухтай бас уйдахааргүй өөрийгөө хөгжөөх зүйл ихтэй. Би босон хаалга руу зөөлнөөр алхлаа.

"Хаачих гэж байгаа юм?"

Би цочин эргэж хараад "Төгөлдөр хуур тогломоор байна."

"Өөр ямар хөгжмийн зэмсэг тоглож чадах вэ?"

"Гитар" тэр толгой дохиод би өрөөнөөс нь гарлаа.

Төгөлдөр хууран дээр маш олон ая ээлжлэн тоглоно. Мэддэг бүх аяаа тоглосны дараа өрөөнөөс гараад өөрийнхөө өрөө рүү орвол орон дээр маань нэг том хайрцагтай зүйл байна.

Нээгээд үзвэл дотроос нь туузаар боосон гитар бас дугтуйтай цаас "Надад тоглож өгөөрэй" гэсэн байлаа.

Гитарыг хөглөөд өрөөнөөсөө гарч Сэүний өрөөг зүглэв. Би сандарч догдолж баярлаж байлаа.

Би түүний өрөөнд орон "Баярлалаа" гэж хэлчихээд урд нь суун гитараа тоглон дуулж эхэллээ.



Дуугаа дуулсны дараа өөрөөсөө ичнэ. Би зүгээр л гитар тоглоход болох байсан шүү дээ.

Сэүн над руу харан инээмсэглээд алга ташна.

Тэрний инээмсэглэл үнэхээр сайхан юм. Их дулаан бас дотно.

Яагаад У Сэүн гэгч ийм хоёр ааштай юм бол?



"Одоо уйдахааргүй болсон" би ингэж хэлээд инээлээ.

Өдөржингөө л гитар төгөлдөр хуур тоглосоор гар өвдөж байгаа ч надад өөр хийх зүйл байхгүй.


Зурагтаар дуу чангалан тавиад бүжиглэж эхэллээ. Ганц зуршил минь дуу чангалаад өөрийнхөөрөө тэнэг юм шиг бүжиглэх.


Гэхдээ дуу дууссны дараа хэн нэгний алга ташихыг сонсов. Би баригдчихлаа.

Сэүн: Чи олон төрлийн авьяастай юм *намайг шоолон инээх*

Би:  *ичих*

Тэр орон дээр суугаад: Найз охин гэж хэлсэнд уучлаарай

Би: Зүгээрээ ямар хүүхэлдэй гэх байсан биш би мартчихсан болохоор битгий санаа зов.

Бид хоёр хэр удаан нэгнийгээ харж суусныг мэдэхгүй Сэүн: Одоо унт даа гэж хэлэхэд гэнэт ухаан орсон мэт босоод орондоо орлоо.

Сэүн: Би унттал чинь хажууд чинь байж өгье.

Би толгой дохиод: Баярлалаа гэж хэлээд нүдээ аньлаа.






Өглөө Сэүн миний хажууд унтаж байлаа. Миний гарыг атгачихсан. Яагаад ч юм зүрх хурдан цохилоод түүний царайг цоо ширтэнэ. Үнэхээр төгс юм. Миний гар түүний нүүрэн дээгүүр гүйж эхлэлээ. Зөөлөн цагаан арьс давхраатай нүд гээд л.. Би түүнийг сэрэхээс өмнө гараа амжиж авлаа.

Сэүн нүдээ нухлан; Сайхан амарсан уу?

Би: Ааа ю.юуу тийм ээ чи?

Сэүн: Энд унтсан болохоор сайхан байна. гэж хэлээд миний хацрыг чимхэн бослоо.

Тэр сайн суниаж авчихаад: Хувцастайгаа унтах хэцүү юм.

Би: Өрөөндөө хонохгүй яасан юм?

Сэүн: Чамайг ганцааранг чинь үлдээмээргүй байсан юм. Бас хөөрхөн царайг чинь харах гээд.. Дараачийн удаа унтлаганы хувцастайгаа орж ирнээ. гэж хэлээд гараад явчихав.






Дураараа хүн юм аа ёстой нэг!!!

×Хүүхэлдэй×🚫[COMPLETED]Where stories live. Discover now