12. Төгсөв

5.2K 392 16
                                    

"Хайртай охин чинь үхчихвэл яах вэ?

•Хичнээн хашгичиж загнаад ч босож ирэхгүй, хүйтэн шороон дээр хэнтэй ч юу ч ярихгүй байвал яах вэ?

•Чамд юугаа ч өгөхөөс буцахгүй, чамайг хайрлаж халамжилж, эгдүүтэй царайлж, ганцхан чамд л таалагдах гэж хичээдэг, төгс болоод чиний өмнө эргэлдэнэ гэсэн бяцхан мөрөөдөлдөө автсан тэрхүү гүнж дахиж хэзээ ч сэрэхгүйгээр гүн нойрсчихвол яах вэ?

•Хад чулууны дэргэд хичнээн нулимс унагаж түүнийг босоод ир гэж зандарсан ч ганц ч хариу өгөхгүй нам гүм хэвтэх тэр нэгэн бяцхан зүрх тэнгэрт одтолоо чамд хайртай байсныг ухааруулах гэж хичээсээр байгаад үхчихсэн бол яах вэ?"



Хамгийн иртэй хутгаа аван амьсгаагаа гүнзгий аван зогсож байтал утас дуугарав.

Танихгүй дугаар...

Би утсыг автал "Сайн байна уу? Өөрөө Хан Хюжү мөн үү?"

"Мөн. Юу болсон бэ?"

"Аан та 3 хоногийг өмнө шинжилгээ өгсөн үү?"

"Тиймээ ямар нэгэн буруу зүйл болоо юу?"  миний шинжилгээний хариу муу гарсан ч надад хамаагүй. Би өнөөдөр л үхэх болно.

"Танд баяр хүргэе. Та гурван долоо хоногтой жирэмсэн байна"











~Энэ хэдхэн үг бутарсан сэтгэлийг минь буцаан нийлүүлж байлаа.





Хацрыг минь даган нулимс урсан, зүрх минь хурдан хурдан цохилно.





Би одоо яах ёстой вэ Сэүнаа? Чамд хэлвэл чи намайг ойлгохгүй... Хүүхдээ авхуул гэж хэлэх байх тийм үү?







Эцэг эхдээ хэлвэл эцэггүй хүүхэд төрүүлнэ гээд бас л уурлана.

Би яах ёстой вэ? Бяцхан үр минь...








Тиймээ би Сэүнтэй уулзах ёстой байх...


Гартаа байх хутгаа газар унаган хүрмээ аван гэрээс гарлаа.


Удахгүй өвөл болох гэж байгаа болоод ч тэр үү гадаа сэрүүхэн байлаа.









Би Сэүний гэрийн гадаа очоод гүнзгий амьсгаа аван хонх дарлаа.

Удалгүй үйлчлэгч эгч ирэн "Хэн бэ?" гэж асуувал би "Хан Хюжү" гэж хэллээ.


Үйлчлэгч эгч хэсэг чимээгүй болсны дараа Сэүний хоолой гарлаа. "Хюжү эндээс яв"

Тэрний үгс хүүхэд бид хоёрыг гомдоож байлаа.





Хэлэх ч үг олдохгүй нь Сэүнаа!!! Хацар даган урсах нулимсаа арчаад "Сүүлийн удаа л миний хэлэхийг сонсчих тэгээд би дахиж амьдралд чинь харагдахгүй амлая"

Хэсэг чимээгүй ноёлоно. Дараа нь хаалга онгойлоо.







Би дотогш орон зочны өрөөнд нь орж суугаад "Миний чамд хэлэх гэсэн зүйл бол... Чамаас салахын өмнө би эмнэлэг орж шинжилгээ өгснийг санаж байна уу? Миний дотор муухайраад, гэдсээр базалж өвдөөд байсан болохоор чи намайг эмнэлэг яв гэж хэлсэндээ. Өнөөдөр шинжилгээний хариу гарсан байна. Юу гэх гэсэн бэ гэвэл би одоо ганцаараа биш" миний хэлсэн үгс Сэүнийг цочроосон бололтой над руу гайхсан нүдээр харна.

Тэгснээ "Одоо тэгээд чи яах гэж байна?" гэж асуулаа.

Би уртаар санаа алдаад "Мэдэхгүй нь" гэж хэлэхэд тэр над руу ширтэж байснаа "Болохгүй нь ээ. Алив дэлгүүр орж хүүхдэдээ витамин авъя" гэж хэллээ.






Зөвхөн энэ үгс л миний сэтгэлд гэрэл гэгээ авчирж байлаа.




Яг одоо би баярласандаа юуг ч хийхэд бэлэн байна.







~1жилийн дараа~


"Бяцхан Сэхи нь хаана байна?"


"Бяцхан Сэхи аавтайгаа тогломоор байна уу?"





"Бяцхан Сэхи уйлж болохгүй шүү. Тэгвэл нүд нь ёоёо ингээд өвдөнө за юу"






"Бяцхан Сэхи аавыгаа дуурайгаад яасан хөөрхөн юм"








"Ээжтэйгээ адилхан хөөрхөн охин шүү. Миний үр"






"Сэхи~~ Сэхи~~"


Сэүний том харшаар дүүрэн Сэхигийн нэр сонсогдоно.

Учир нь тэдний амьдралын баяр баясгалан нь Сэхи болохоор...











"Миний бяцхан Сэхи бол ээж аавынхаа амьдралд орж ирсэн хамгийн том бэлэг нь юм шүү дээ. Ээжийгээ өвдөх үед хамт өвдөж, уйлах үед хамтдаа уйлж, инээх үед цугтаа инээдэг бяцхан гүнж. Чи минь байгаагүй бол ээж нь өдийд ганцаараа энэ амьдралыг туулах байлаа. Чамд баярлалаа Бяцхан Сэхи"












Админ: За ингээд өгүүллэг маань энэ хүрээд дууслаа❤Админ нь дандаа гунигтай төгсгөлтэй өгүүллэг бичдэг болохоор аз жаргалтай төгсгөлийг нээх сайн гаргаж чадсангүй ээ... Уучлаарай😌Гэхдээ та нарт минь таалагдсан гэж найдья. Дараа дараачийн өгүүллэгүүдээрээ дахин уулзацгаая💕Бас сэтгэгдэл бичээрэй💓

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 30, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

×Хүүхэлдэй×🚫[COMPLETED]Where stories live. Discover now