10.

3.8K 273 14
                                    

"Бюн Бэкхён??"

"Хюжү?" гэж тэр хэлэн намайг тэврээд "Чи энд юу хийж байгаа юм? Сүүлд Сэүнаас та 2ыг салсан гэж сонссон үнэн юм уу?"






Тэрнийг Сэүн гэж хэлэхэд би балмагдаж орхилоо...

Яагаад мартах гэхээр сануулаад байгаа юм бэ?






"Би сүүлийн удаа Сэүнтэй уулзаж болох уу?" гэж би асуулаа. Тиймээ би тэрний царайг хармаар бас үнсмээр байна.






Бэкхён толгой дохиод "Гэхдээ чи одооноос миний нарийн бичиг шүү дээ. Ажлаа дуусгачихаад хоёулаа Сэүн дээр очъё за юу" гэж хэллээ.







Ажлын цаг үнэхээр удаан өнгөрч байна. Цаг нь бүр зогсчихсон юм шиг л...






Арай гэж хүссэн хүлээсэн 6 цаг минь боллоо.

Би баярлан үсрээд Бэкхёны өрөө рүү орон "Явцгаая" гэж хэллээ.







Бид явсаар маш том хашаатай харшийн урд ирлээ.

"Энэ бол Сэүний шинэ гэр. Алив орьё" гэж хэлэн намайг дагуулан орлоо.







Өмнөх харштай адилхан ч юм шиг. Тэс өөр ч юм шиг...









Бид явсаар зочны өрөөнд орж ирлээ.

"Би Сэүнийг дуудчихаад ирье" гэж Бэкхён хэлэн намайг орхин явлаа.






Би өрөөг эргэн тойруулан харж байтал хойно хоолой засах чимээ гарав.

Би эргэж харвал миний хамгаас их харахыг хүссэн хүн минь...







Би түүнийг тэврэмээр байсан ч өөрийгөө барьж байлаа...

"Сайн уу?" гэж би түрүүлж ам нээв.

Тэр толгой дохилоо.

Би инээгээд "Би сайн байгаа. Уулзалгүй их уджээ"

Тэр дахиад л толгой дохилоо.

Яг одоо нулимс минь урсахад бэлэн байна.

"Намайг санаагүй гэж үү?" гэж би чичирсэн хоолойгоо нуухыг хичээн асуулаа.

Тэр дуугарсангүй.






Энэ нь надад хангалттай хариултыг өгч байлаа.








Би түүнээс зөрөн хаалга чиглэн алхаж байхдаа түрүүний тэвчиж байсан нулимсаа чимээгүй урсгаж байлаа.

















Гэвч хойноос минь дулаахан хоёр гар тэврэн авсан юм.

















"Хюжүг санасан" гэх Сэүний хоолой.












Би одоо л баяртай байна.
























"Баярлалаа У Сэүн"







Админ: Ахх энэ 2ыг нийлүүлэх үү? Эсвэл салгах уу?:))

×Хүүхэлдэй×🚫[COMPLETED]Where stories live. Discover now