Three

676 93 0
                                    


"Өнөөдөр юу хийлгэх гэж байна даа, хатагтай?" гэж би өнөөх охин руу инээмсэглэв.

Тэрээр сандал дээр суухаасаа өмнө инээчихээд

"Надад бодох нэг минут өгөөч" хэмээв.

Энэ нь түүний энд ирж буй гурав дахь удаагийнх. Надад аль хэдийн яг л хэвийн үзэгдэл мэт санагдаж байна.

"Олчихлоо" гэж тэрээр хэдэн хормын дараа хэллээ. Тэр өөрийн хүсэж буй зүйлээ хайсан аятай утсаа гаргаж ирэн харуулав.

Би уг шивээсийг зурж байхдаа түүнээс дахин асуулт асуухаар шийдэв.

"Чи яагаад үүнийг сонгосон юм?"

"Үүнд тийм ч онц шалтгаан байхгүй ээ. Би зүгээр л Peter Pan-д үнэхээр их дуртай. Гэр бүлтэй минь хамт байсан сайхан дурсамжуудыг минь энэ кино буцааж авчирдаг."

Би түүний царай руу харахаасаа өмнө бага зэрэг инээмсэглэлээ. Уг шивээсийг удалгүй дуусгахад тэрээр сандлаасаа босов.

Тэрээр миний араас ширээ рүү дагахад би өөрийгөө танилцуулахаар шийдэн

"Миний нэрийг Taeyong гэдэг. Харин чинийх?"   хэмээн асуухад тэрээр

"Miru" гэж хэлэн явав.

[COMPLETE] Tattoos Where stories live. Discover now