Fifteen

477 67 0
                                    


Бид нэгэн жижиг ресторанд орж ирлээ. Үнэндээ би айж байна. Miru надаас зайлс хийх гэж оролдож байсан бол яах вэ?

"Энэ Miru" гэж Jaehyun ширээний буланд байх түүн рүү заалаа. Тэр ширээнд суух үйлчлүүлэгчдээс захиалга аван зогсож байлаа. Мөн үзэсгэлэнтэй инээмсэглэлээ ч мартаагүй байх аж. Бид түүнийг захиалгаа аван гал тогоо руу орох хүртэл нь ажиглав. Удалгүй тэр буцаж гарч ирэхдээ Doyoung-той хамт байлаа.

"Тэнд Doyoung байна"

"Мэднэ ээ"

Удалгүй Doyoung-ийн харц бидэн дээр тусан

"Jaehyun, Taeyong!" гэж уулга алдахад нь Jaehyun зөрүүлэн Doyoung-ийн нэрийг дуудав. Miru болон Doyoung нар бидэн рүү дөхөн

"Энд юу хийж яваа юм?" гэж асуухад Jaehyun

"Doyoung аа, би сая бааранд өөрийн сайн найз болох Taeyong-тай тааран ярилцаж байхдаа та нарын тухай хэлтэл иэр ч бас мэдэж байсан. Гайхалтай биш гэж үү?" гэхэд нь

"Гайхалтай" хэмээн би хариуллаа.

Бид хамтдаа хооллож байхад ресторан ч хаалгаа барьсан байв.

"Сайхан байлаа" гэж Miru хэлэв.

Jaehyun болон Doyoung нар одоо гал тогоонд байгаа. Doyoung Jaehyun-д ямар нэгэн зүйл үзүүлэхээр дагуулж явсан юм.

"Тийм ээ.., Гэхдээ би чамайг үхчихсэн юм уу эсвэл чамд муу зүйл тохиолдчихсон л гэж бодсон"

"Юу? Яагаад тэгж бодов?"

"Зүгээр, чи энэ хоёрдахь өдөр ирээгүй. Энэ л намайг чамд ямар нэгэн муу зүйл болсон байхвий гэж санаа зовоход хүргэсэн юм"

"Би.. чамд сайн болчихсоноо ойлгон царайг чинь харахаас айсан. Энэ л миний очоогүйн шалтгаан"

"Хүлээгээрэй, юу?"

"Би гацчихсан уу?" гэхэд нь би инээгээд

"Би ч гэсэн чамд сайн" гэлээ.

"Чи надтай болзоонд явах уу?" гэж би түүнээс асуухад тэрээр инээмсэглээд

"Тэгэлгүй яахав. Хэзээ?"

"Хоёр дахь өдөр."



A/n: ingd uchraa olcihwoo gj:> odoo ng hsg bii shu

[COMPLETE] Tattoos Where stories live. Discover now