Fourteen

486 66 2
                                    


Өнөөдөр бол Ням гараг.

Miru бараг хоёр долоо хоног ирсэнгүй. Бага зэрэг санаа зовж байна шүү. Тэр энд долоо хоногт нэг ирдэг, долоо хоног бүр, сар бүрийн, гэхдээ одоо... тэр алга. Түүнтэй холбоо барих хэрэгтэй ч яг юу хийхээ мэдэхгүй нь..

Гэхдээ магадгүй би түргэдэж байж болох юм. Тэр ч бас хувийн гэсэн амьдралтай шүү дээ. Магадгүй тэр надаас залхсан байх. Магадгүй тэр дахин шивээс хийлгэхийг хүсэхээ больсон байх. Тиймээс л түүнд энд ирэх шалтгаан үгүй болсон байх..

Би гадуур хувцасаа өмсөн ойролцоох баар луу орохоор шийдлээ.
Баар луу орон уух юмаа захиалан суув.

"Баярлалаа, Yuta" гэж би барменд хандан хэлэхэд хажуугаас

"Бидэнд дахиад илүүг өгөөч" гэж нэгэн хүн орилон орж ирэв.

"Jaehyun!"

"Taeyong!" хэмээн бид нэг нэгнийхээ нэрийг дуудан тэврэлдэцгээлээ.

"Амьдрал ямархуу байна даа?" гэж түүнийг миний хажууд суухад нь асуулаа.

"Сайн шүү. Би найз залуутай болсон"

"Сайн хэрэг" гээд би инээвхийлэв.

"Тиймээ, тэр гайхалтай. Тэр нэг найзтайгаа бизнес эрхэлдэг. Түүнтй найз нь их хөөрхөн гэхдээ олон шивээстэй юм байна лээ. Тэр долоо хоног бүр нэг шинэ шивээс нэмдэг гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр яг л чиний эмэгтэй хувилбар мэт л санагдсан"

"Тэдний нэр хэн юм бэ?"

"Doyoung, Miru"

"Байз.. Тэд ресторантай гэв үү?"

"Тийм ээ, Чи мэдэх юм уу?" гэх түүний асуултад хариулалгүй гараараа толгойгоо барьлаа. Ямар хачин зүйл вэ.

Удалгүй Jaehyun чимээгүй байдлыг эвдэн

"Хоёулаа тэдний ресторан луу явах хэрэгтэй" гэв. Намайг толгой сэгсрэхээс өмнө Jaehyun миний гарыг шүүрэн босгоод гарах хаалга руу түлхэж байлаа.

Энэ яг там руугаа түлхүүлж буй мэт..

A/n: tgheer JH DY hoyr :3

[COMPLETE] Tattoos Where stories live. Discover now