1.Чамайг үд болтол унтасныг хараад

544 64 2
                                    


Намжүүн: Өрөөний чинь хаалгыг аяархан онгойлгон орж ирээд шүлсээ гойжуулан унтах чамайг инээмсэглэн ширтэнэ.

Жин: Амандаа дуу аялсаар гартаа байх паднусан дээрх хоол руу харан инээчхээд сэгсийсэн үстэй нүдээ нухлан босох чамайг харан"Хайрт минь би чамд өглөөний өө биш ээ өдрийн хоол хийсэн" гэсээр инээнэ.

Юнги:Өрөөнд чинь орж ирээд шууд л хөнжилнөөс чинь татан чамайг сэрээгээд"Чамд ямар нэг өмхийрсөн үнэр үнэртэхгүй байна уу" гэхэд чи
нойрмоглон түүний юу хэлж байгааг ойлгож ядхад"Чи чи өмхийрөөд байна хурдан босоод шүршүүрт орж үз!"

Хусог:Өрөөнд чинь орж ирээд зогсолтгүй дуулж бас бүжиглэн чамайг сэрээгээд"Хайрт минь хурдан босоод ир хамт шүршүүрт орцгооё"

Жимин: Яаж ч дуудсан сэрэхгүй байгаа чамайг хараад"Яаа ... чи уббагаа уурлуулмаар байгаа юм уу би чамаас ах яг одоо миний үгэнд ороод бос" гэж чанга хэлнэ гэхдээ чи түүнийг тоолгүй унтсан хэвээр л.

Тэхён: Чамайг унтаж байхад байн байн дуудаж сэрээхэд чи түүнээс ахин нэг цаг унтуулхыг гуйхад тэр чамайг яг унтаж байтал орыг чин хөдөлгөн чамайг сэрээгээд"Хайрт минь сэрсэн бол хурдан хувцсаа өмсчих хамт салхилцгаая би гоё амттай махтай газар мэднэ " гэсээр шүдээ ярзайлган инээнэ.

Жонгүг: Чи түүнийг дуудхыг сонссон ч сонсоогүй мэт хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн унтах гэж хичээж байтал гэнэт л тэр чамайг хөнжилтэй чин хамт өргөн угаалгын өрөөнд оруулаад"Хурдан нүүрээ угаагаад сэргэчих хамт хоололцгооё" гэнэ. Одоо ч гэсэн тэр чамайг хоёр гар дээрээ өргөсөн хэвээр байгаа. Тэрний хүчийг дутуу үнэлэх хэрэггүй бололтой..

Заа ёстой мэдэхгүй ээ анх удаа л бичиж байна. Хэцүүм байнаа.😁😁
Гэхдээ бүр бичиж үзмээр санагдаад байсан юм аа. Чамд/таньд/ таалагдахгүй байвал алгасаж болно🙂

BTS ReactoinsWhere stories live. Discover now