2.Нүүрэн дээр чинь батга гарсан байхыг хараад

389 53 4
                                    


Намжүүн:
Чи нүүрэн дээрээ гарсан батгыг хараад шууд хашгирхад Намжүүн өрөөнд чинь орж ирэн тольны урд суух чамаас юу болсныг сандран асуухад чи батгатай хэсэгрүүгээ уруулаа унжуулан заахад тэр хэсэг харж зогсож байгаад"Хонгор минь чи сайн амарч байх хэрэгтэй ядарснаас болж эмэгтэй хүний арьс бохирдож улмаар батга гардаг гэж эмч нар ярьдаг муухай царайтай болмооргүй байгаа бол утас компютер бага ашигла за юу хонгор минь" гэж хэлээд хацраа хонхойлгон инээнэ

Жин:
Та хоёр гадуур гархаар болсон ч чиний нүүрэн дээр маш том улаан батга гарсан тул чи хар маск зүүж малгай өмсөөд өрөөнөөсөө гарч ирхэд тэр чамайг хараад "World wide handsome залуутай хамт гарах гэж байж юу вэ хурдан хувцсаа солиод гараад ир" гэсээр чамайг өрөөрүү чинь түлххэд чи түүнд нүүрээ харуултал тэр чамруу хараад хуруугаараа эрүүгээ илэн"Энгэсэг жоохон түрхчихвэл зүгээр юм байна" гэж хэлнэ

Юнги:
Юнги танайд өглөөний хоол идхээр ирсэн бөгөөд өглөө сэрхэд чинь л зүгээр байсан нүүрэн дээр чинь томоос том улаан батга гарсан нь чамайг уурлуулж бас ичээж байлаа. Учир нь яг одоо Юнги урдах хоолоо идэхгүй зөвхөн чамайг нухацтай ширтээд хоёр гараа зөрүүлэн сууж байгаа юм. Чи түүнд хоолоо ид гэж хэлхэд тэр нухацтай хоолойгоор"Чи тамхи татаад байгаа юм уу?" Гэхэд чи түүн рүү том нүдлэн асуулт нэхсэн харцаар хархад"Тамхи татах эрүүл мэнд гоо сайханд хортой гэдгийг чи мэддэггүй бололтой тийм үү?"

Хусог:
Чи нүүрэн дээрээ гарсан батгыг тоолгүй хоёр өдөр явсан юм. Гэтэл орой чиний өрөөний хаалга онгойн спирт хөвөн нүүр цэвэрлэгч тос гээд баахан юм барьсаар Хусог орж ирэн бүгдийг нь орон дээр тавиад бээлий өмсөн"Хайрт минь хоёулаа одоо наад улаанааг чинь шахцгаая"

Жимин:
Чи нүүрэн дээрээ батга гарсанд гутран өдөржин орон дээрээ гонгинон хэвтсэн бөгөөд Жимин дэмий л чамайг аргадах гэж хичээнэ. Гэтэл өрөөний чинь хаалга онгойн Жимин шагайгаад"Хайрт минь би ойрхон гарчхаад ирье" гэхэд чи хаашаа явах гэж байгааг нь асуухад тэр"Эмийн сан орж витамин аваад бас батга хурдан эдгээдэг тос байвал аваад ирье ээж тос түрхэх нь илүү үр дүнтэй гэж хэлсэн юмлдаа"

Тэхён:
Тэр чиний нүүрийг хараад л "Хонгор минь би чиний батгыг ч гэсэн хайрлах болно" гэхэд чи ичин батгаа гараараа дархад тэр гарыг чинь холдуулан"Алив ээ миний хайртыг надад харуул битгий нуугаад бай"

Жонгүг:
Чамайг хараад"Хайрт минь чиний шилжилтийн нас дуусчихсан биздээ" гэж эргэлзсэн янзтай асууна

🤗🤗

BTS ReactoinsWhere stories live. Discover now