11.16нас

846 142 16
                                    

"Ахаа"

"Мм?"

"Та яагаад үхчихсэн юм? Ярихыг хүсэхгүй байвал битгий яриарай."

"Чи үнэхээр мэдмээр байна уу?" Ингэж асуухдаа Юнги төрөхөөсөө үхэх хүртэл бүх дурсамжаа эргээн бодов.

"Мхн" гээд хурдан хурдан толгой дохив.

"Зза. Надад юу юунаас илүү нандигнадаг анхны хайр дотны хүн байгаагүй гэвэл худлаа. Би түүндээ бүхнээ зориулдаг л байсан. Тэр их үглээ шүү. Яг л нар шиг гэрэлтэж явдаг байж билээ. Чамд дуулж өгдөг байсан бүх дуунуудыг бид 2 хамтдаа бичиж дуулж байсан юм. Дуугаа биччихээд интернэтд тавьдаггүй байсан болохоор л чиний мэдэхгүй дуунууд яваад байсан юм. Тэр үнэхээр галзуу шүү. Байнга л орилж хашгирч явна. Тэр нээрээ үнэхээр сайн бүжиглэдэг байсан. Гэхдээ түүний доторх гаднах шигээ тийм ч цагаахан байгаагүй ээ. Хайрладаг нь би л байсан юм шиг байгаа юм. Гэхдээ над шиг нэгний хажууд яагаад тийм удаан байдаг байсныг нь би одоо ч ойлгдоггүй. Заримдаа 2,3 хоногоор алга болоход нь юу хийдэг юм бол гэж боддог байсан ч би нээх их тоодоггүй байсан юм. Аа бас араар нь судлаагүй гэвэл худлаа. Хар тамхи, мансууруулах бодис хүн алах тамлах гээд тэр хорвоогийн бүхий л муу зүйлсийг хийдэг байсан. Тэгээд л би мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж яваад нэлээн удсан ч сүүлдээ тэсэхээ байсан. Тэр намайг араар тавьж байсан. Тэгээд л би түүнд өөрийн мэдсэн бүх зүйлсийг хэлэхэд тэр зүгээр л намайг алчихсан. Буудчихсан. Миний амьдралын сүүлийн 2жил там шиг л байсан. Энэ зүрх зогсохоос өмнөх мөч их инээдтэй шүү. Тэр яг энэ уруул дээр үнсэхэд миний нүднээс эцсийн нулимс урсаж билээ." Гээд ярих явцдаа зарим дээр нь аз жаргалтай инээж зарим дээр нь урвайж эсьэл бүр ёжилсон инээмсэглэл ч тодруулж байв. Харин энэ бүхнийг сонсоод хэдийнээ нус нулимсандаа холилдчихсон Жимин

"Ахаа тэгээд тэр хүнийг чинь хэн гэдэг юм бэ?" Гэж асуув.

"..."

Зиа тэр нь хэн бээ 😂 аймар хинт өгсишү эдр😕😂😍😍хайртай шүү одоо 2хон парт

♡Love house♡||Yoonmin\Compeleted\Where stories live. Discover now