Юугаа хүлээсэн юм бол?
Хэзээ ч ирэхгүй хүнийг хүлээгээд л.
Ер нь яах гэж анхнаасаа түүнийг байх гэсэн найдлага тавьсан юм бэ? Тэнэг Луна!
Гэхдээ би, би зүрх сэтгэлээ удирдахгүй шүү дээ. Надад захирагдахгүй байгаа энэ зүйлийг би яах ёстой юм бэ?
Харанхуй өрөөндөө ганцаар суухдаа би ийн өөртэйгээ тэмцэлдэж байв.
Саяхан хаалга тогшсон хүн нь Жэкоб байсан бөгөөд тэрээр өөдөөс минь харсан хүн байтугай амьгүй зүйл хүртэл амь орон дурлахаар сэтгэл татам инээмсэглэн гараараа даллаад өөрийнхөө хүрмийг авч болох талаар асуусан юм. Уг нь энэ том бор хүрмийг түүнийх байх гэж их найдсан юмсан. Даанч үгүй байсан бололтой.
Өчигдөр түүний үнэрийг үнэртснээсээ болоод ухаан санаагаа тэр чигт нь гээгээд хаалгаа ч хаахгүй унтчихсан байхад шөнө Жэкоб манай тэрүүгээр явж байгаад ямар нэгэн муу зүйл болж гэж бодоод ороод ирсэн гэсэн. Тэгээд л тэр нөгөө НОВШИЙН сайхан сэтгэл татам залуугийн дүр төрхөө гаргаад надад хүрмээ нөмрүүлсэн биз. Гэхдээ би мэднэ. Тэр бол яалтчгүй FUCKBOY, ердөө л зүрх сэтгэлээр наадагч. Хэдий тэр надад тэгэж хандаагүй ч би мэдэж байна. Магадгүй цагаан арьс түүн дээр огтхон ч зохицоогүй цагаан саарал нүд түүний сонирхол биш болохоор л тэр биз. Ихэнхдээ хүмүүс миний нүдний өнгийг гайхаж асуудаг юм. Гэхдээ ганцхан Люс л надаас юу ч асуугаагүй намайг хайрласан нэгэн байсан юм. Өөх хайрласан биш харьцсан гэх юм байна. Түүнийг үргэлж өөр шигээ бодож байх юм.
Одоо бодоход намайг хайрладаггүй нэгэнд дурлах их хэцүү байсан.
ҮРГЭЛЖ өвтгөдөг.
Гэхдээ тэр өвдөлт бүрийг нэгэнт хайрладаг болчихсон байхад яах юм. Яаж ч чадахгүй шүү дээ.
Annie🌊
Сонирхуулахад:
Энэ үргэлжлэл хэсэг дээр Лунагийн ямархуу охин болох талаар гарах тул та бүхэн анхааралтай уншаарай.