Idols_news:
Got7 хамтлагийн гишүүн Пак Жинёон болон Blackpink хамтлагийн нүүр царай Ким Жисү нар үерхдэг үү?
SBS Inkigayo-ийн хуучин хөтлөгчид, TvN телевизийн шинээр гарсан цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгчид болох Ким Жисү, Пак Жинёон хоёрыг үерхдэг гэх яриа гарах болсон. Бид үүний талаар маш удаан судалсан юм. Хоёр дуучид маань инстаграм хаягаа дагалцдаг, бие биенийхээ зурган дээр лаяк дарсан мөн сэтгэгдэл үлдээсэн гээд маш олон баримтууд байгаа. Гэхдээ энэ дундаас сэтгэгдлүүд нь хамгийн их анхаарал татдаг.
Анх тэднийг үерхдэг гэх баталгаа байгаагүй тул мэдээлэл гаргаж чадаагүй ч тэд хэд хэдэн удаа болзоонд явсан нь баталж өгч байгаа юм. Өчигдөр орой ч мөн адил тэд болзоонд явсан ба Жинёон Югёмын машиныг унаж явсан. Жисүг дормынх нь үүдэнд хүргэж өгсөн гэх мэт...
Энэ талаар хоёр энтертайнмент мэдэгдэл гаргаасай гэж хүсч байна.
--------------------
345672 comments
minmin.love: Би та нарыг ажлаа хийхээ больчихож гэж л бодлоо 😂😂
sarahh333: Тэгээд үерхвэл үерхэг л дээ. Хэнд ямар хамаатай юм бэ? Бүр эсэргүйцээд үхлээ та нар!!!
gotblink: Хайрууд шүү нээрээ 😍😍
hyunjin_91: YG JYP хоёр нэг мөсөн бүх уран бүтээлчдээ хооронд гэрлүүлчихээч! Худ ураг барилдсан гэвэл би лав гайхахгүй нь байна.
woohyukfendo: Doyoung: Би тэгээд яах юм?? Хөөрхий Дуёонд иймэрхүү л бодол төрж байгаа байхдаа 😂😂
gayool: Сонбэ хамтлагууд нь бүр эмэгтэй эсвэл эрэгтэй хүнд ойртох ч үгүй байхад сүүлийн үеийнхэн гэж... tsk tsk өмнөөс нь бөгс улайх нь байна.
jinjicouple: Битгий атаарх та нар!!!
20lobe01: Энэ удаад хоёр энтертайнмент батлахгүй. Лиса Бэмбэм хоёр хангалтай. JYP-ийн бүх уран бүтээлчид нь болздог. Дүгнэлт: Хэрвээ JYP-д ажилд орвол хостой болно.
haechulllll95: JYP "Энэ хоёр үерхдэг нь үнэн хамтлагийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй хэвийн явагдана." энэ бараг JYP-ийн брэнд үг болох нь ээ.
got7withahgase: Ёстой нээрээ одоо болно оо ах нар аа!! Эхлээд Бэм дараа нь Югём одоо Жинёон.. who is next??? Гэхдээ л та нартаа хайртай шүү <3
---------------------
YOU ARE READING
Instagram 3 | Jinji
Short Storysooyaaa__ started following pepi_jy_. Эндээс л тэдний хайр цэцэглэж эхэлсэн. Jinji shipper-үүддээ зориуллаа. 2018.10.07-2018.11.09