Liked by pepi_jy_, roses_are_rosie, jennierubyjane, jacksonwang852g7 and 3,435,768 others
sooyaaa__: Фэнүүд дээ!
Энэ удаа үнэхээр миний сэтгэл гонсгор байна. Намайг дагахад, зургийг минь дарахад би огт дургүйцэж байгаагүй. Би бүгдийг нь хүндэлдэг байсан. Би бүх фэнүүддээ маш их хайртай. Та нар мэднэ биз дээ?
Надад эхний удаа фэн минь халдахад ямар хэцүү санагдсан гэж бодож байна? Бүх буруу надад байгаа юм шиг санагдсан. Гэтэл би хохирогч байсан шүү дээ. Харин өчигдөр над руу хоёр эрэгтэй фэн минь бас л халдсан. Би дуугүй өнгөрөхийг хүсч байгаа ч дахиж ийм зүйл битгий тохиолдоосой гэж хүсч байна. Би ч гэсэн хүн. Надад өөрийн гэсэн орон зай хэрэгтэй байна..
Би та нартаа бүгдэд нь хайртай. Над руу халдсан тэр залууст ч бас хайртай. Тэдний надад хэлсэн "Бид чамайг хайрлаж байхад чи өөр залууг хайрласан" гэх үгийг үргэлж санаж явах болно оо. Би хүнтэй гэрлэхгүй, үргэлж ганцаараа явъя болсон уу? Тэгвэл та нарын уур гарах уу? Намайг өөрөөсөө илүү хайрладагт баярлалаа. Би гэхдээ та нарын тэр их хайрыг дааж чадахгүй байх шиг байна, уучлаарай. Бас би та нарыг уучилж байна аа. Битгий ийм үйлдэл дахиж гаргаарай. Бас аядолууд ч гэсэн хувь хүмүүс гэдгийг байнга санаж яваарай. Бүгдэнд нь хайртай шүү.
Би үүнийг Blackpink хамтлагийн гишүүн Жисү гэдэг хүний хувиар биш БНСУ-ын иргэн Ким Жисү гэдэг хүний хувиар бичлээ.
Ким Жисү.
---------------------
367654 comments
jacksonwang852g7: Хүчтэй байгаарай Жисү!
bambam1a: Эгч ээ, бид үргэлж ард чинь байгаа шүү! <3
jennierubyjane: Гуйж байна, эгчийг минь тайван байлгаач!
prdsdef: Битгий шантраарай!
bpin4eva: Хүнтэй гэрлэхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?? Энэ хорвоо дээр хүн болж төрснийх хайрлаж дурлах ёстой юм байгаа биз дээ 😢💓
jisooischichu: Godd!! Эгчээр минь оролдсон хэн ч бай миний гарт үхнэ шүү!!
got7withahgase: Үргэлж хүчтэй байх ёстой шүү! Аядолууд ч бас хувь хүн..
wannablefor4eva: Хүний үнэргүй юмнууд их болжээ. Фэнүүд гээд байгаа шүү! Та нар ийм сайхан сэтгэлтэй хүн хайрладаг юм байна гэдгээ санаач! Өөрт нь халдсан хүн байхад л уучилж байна гэдэг..
krunk_official: Жисүгээс хол бай!!
jinjicouple: Үнэхээр ойлгох арга алга байна!! Хайрлаж байгаа царай нь энэ үү?? Чааваас даа арчаагүй юм!! Биед нь халдах?? Ёстой жинхэнэ сэтгэцийн өвчтэй юмнууд.. биед нь халдахыгаа хайр гэнэ шүү! Тэгвэл би ч гэсэн хайраа илчлээд Жисү рүү дайръя л даа. Орчин үед хайраа ингэж илчилдэг болчихсон юм бол!!
---------------------
YOU ARE READING
Instagram 3 | Jinji
Short Storysooyaaa__ started following pepi_jy_. Эндээс л тэдний хайр цэцэглэж эхэлсэн. Jinji shipper-үүддээ зориуллаа. 2018.10.07-2018.11.09