2. Сэмол гариг бол эхлэл

2.4K 186 4
                                    

Кахи өглөө эртлэн босоод өөрийнхөө биед хамгийн эвтэйхэн хувцсаа сонгож авч өмсөөд бас жижиг үүргэвчинд өөрт хэрэг болж магадгүй гэх зүйлсээ хийгээд гарахад бэлэн боллоо.

Гэвч түүнд нэг юм мартагдсан мэт санагдана.

Удалгүй Кахигийн хаалгыг зөөлөн тогших чимээ гарч үйлчлэгч орж ирэн залуус түүнийг үүдэнд хүлээж байгааг хэлэн өрөөнөөс нь гарлаа.

Кахи одоо л мартсан зүйлээ санаж. Тэр бол түүний ээжийн Кахигийн 5 насны төрсөн өдрөөр бэлэглэсэн хүзүүний зүүлт байлаа.

Тэр хүзүүний зүүлтээ ширээнийхээ шургуулганаас аван зүүлээ. Энэ зүүлт түүнд үргэлж аз авчирдаг юм.

Түүнийг доош буухад бүгд өөрсдийнхөө биед эвтэйхэн гэсэн бэлтгэлийг хувцаснуудаа өмсжээ. Кахи хаантны өмнө очин сөгдөн суугаад "Болгоомжтой яваад ирнэ ээ" гэж хэлэн босоод хатантанд үнсүүлчихээд Кайн хажууд очоод "Явцгаая" гэж хэлэн ордноос гарлаа.

Тэд ордны хашаанаас гаран үргэлж Эксогийнханы сууж явдаг Кагем гэх аяллын онгоцонд суулаа.

Тэднийг суудлаа эзэлсний дараа Сэүн "Эхний гариг юу вэ?"

Кай газрын зураг хараад "Сэмол" гэж хэллээ.

Сэмол бол манай Миель гаригтай хамгийн ойр орших жижигхэн гариг. Тэндхийн хүмүүс нь их найрсаг. Бас шиднүүд нь хүчтэй биш ихэвчлэн бага зэргийн л өвдөлт өгөхөөр сул дорой гэсэн үг.

Онгоцонд Шиүмин асуулт асуулаа.

"Кай яагаад ер нь бид нар чам шиг шилждэг хүчтэй хүнтэй мөртлөө заавал яагаад аяллын онгоцоор явдаг юм?"

"Бид нар хүчээ хэрэглэсний дараа их сульддаг. Бас одоо бид хүчээ дэмий зүйлд гаргаж болохгүй. Байнга Кайн шилжих хүчийг ашиглаад байвал тэр маш их ядарч сульдах болно шүү дээ" гэж Сухо хэллээ.

Тэд бүгд хүчнүүдийнхээ тухай маргалдаж эхэллээ.

Хүчтэй хүмүүс ч сайхан юм. Хүчээ гайхуулаад л харин би цонхоор гаригаа ширтэн удахгүй үхэх амьдралтайгаа эвлэрнэ.

Нэг дулаахан гар намайг тэврэн авахад би түүнийг Кай гэдгийг мэдэж байлаа. Кай чихэнд минь "Битгий гунигла даа. Бид хүчийг чинь заавал олох болно" гэж хэллээ.

Би гэнэт нэг зүйл санав.

Касунагийн номонд бичснээр "Касунагийн шидэт хайрцаг гэж бий. Тэр зөвхөн нэг хүнд л зориулагдаж энн ертөнц дээр зөвхөн цор ганц байдаг зүйл. Тэр зөв хүнийхээ гарт очсон цагт тэр хүн хүчгүй бол өөрийн хүчээ олж авна. Харин хүчээ олсон бол түүний хүч маш хүчирхэгжинэ" гэсэн байдаг.

Би Кай руу хараад "Бид Касунагийн шидэт хайрцгийг хайж байгаа тийм үү?"

Кай толгой дохиод  "8745 дахь өв залгамжлагч хүртэл бүх өв залгамжлагчид хүчтэй байсан. Касунагийн ном бол зөвхөн хааны ордонд л байдаг зүйл. Тиймээс Касунагийн шидэт хайрцаг мэдээж хааны удмын хүнд зориулагдсан байж таараа. Тэр нь чи гэж би бодож байна" гэж Кайг хэлэхэд зүрхэнд минь итгэл найдварын оч гялалзаж эхэллээ.

Сэмол гариг дээр ирлээ.

Бид бүгд онгоцноосоо буугаад машсих халууцаж эхэллээ.

Тэнд үнэхээр халуун байлаа.

Надад нэг санаа төрөн "Энд бид сарын өмнө ирэхэд зүгээр байсан. Одоо бараг ус ч алга. Тау? Чи эндхийн 7 хоногийн өмнөх рүү биднийг буцаагаач?"

Тау толгой дохиод хуруугаараа агаар дээр дүрс зураад цагийн зүүний эсрэг эргүүлж эхэллээ.

Нүдний өмнө өдөр шөнө солигдон гэнэт зогслоо. Бидний ирсэн 7 хоногийн өмнөх өдөр цаг агаар хэвийн байж. Би Таугаас дахин хэдэн цаг урагшлуулж өгөхийг гуйн 5 цагийн дараахид ирлээ.

Гэнэт маш хүчтэй зүйлс дуугарч эхлэхэд би Кай руу хараад толгой дохиход бид бүгдээрээ гар гараасаа барилцан нүдээ аньлаа.

Бид Кайн бодсон газарт ирлээ. Хажууд маш том дэлбэрэлт болно. Энд галт уул дэлбэрсэн байх нь.

Бид галт уулын дэлбэрэлтийг зогсоох ямар ч боломжгүй. Учир нь Тау зөвхөн цаг хугацааг ухрааж л чадна. Харин доторх үйл явдлыг нь өөрчилж чадахгүй.

Бид буцаад одоох үерүүгээ ирлээ. Би Сухогоос "Энд ус гаргаад өгөөч" гэж гуйн Кайн хүчээр шилжих гэсэн боловч түүнийр ядарчих байх гэж бодон Крисээс "Намайг луугаараа хааны ордон луу хүргээд өгөөч" гэж гуйлаа.

Крис "Герс!!!" гэж орилоход түүний хамгийн хүчирхэг луу болох Герс гарч ирлээ. Крис намайг луун дээрээ мордуулаад өөрөө ард маань суугаад бид хоёр ордных нь зүг явлаа.






Админ: Зиаа сайн дэмжээрэй. Та нар минь гоё урмын үгс гамгүй өгөөл байх юм бол би чинь урам ороод дараагийнхаа хэсгээ хурдан оруулдаг юм шүү.

"Хүчгүй охин" [COMPLETED]Where stories live. Discover now