Алс тэртээгээс улаан шарыг намилзуулж, сүйх тэрэг хөтлөх олны цуваа харагдана. Хийдийн бүхий л лам нар тэднийг угтан зогсож буй нь энэ. Тэднийг ирэхэд их багш гарч ирэн нэгэн ламтаны гарыг атган мэндлэн дотогш залан хүндэтгэв. Дара тэр ламтан өөрийг нь гэрээс нь дагуулж энд авчирсан нэгэн болохыг танин дотроо баярлалаа. Бүгд дотогш орон унд зооглох зуур тэрхүү ламтан гэлэн цолтой өндөр нэгэн болохыг сонсон мэдлээ. Ламтан зоогноос ганц, хоёр амсах төдий идсэн болж их багштай нь хуучлана.
-Таны захиаг аван ихэн баяслаа. Танай хийдэд эрдэмтэй нэгэн шавь бий гэсэн байхаа гээд гэлэн инээнэ. Их багш
-Тантай тухтай танилцуулж энэ талаар ярилцна гэхэд
-Хэдэн жилийн өмнө би танд нэгэн охинг хөтлөн шавь оруулсан санагдана. Тэр охин хаана байна? гэхэд Их багш нь инээмсэглэн
-Тантай энэ талаар л ярих гэсэн юм. Лхаст сургахыг хүссэн тэр охин бол таны надад шавь оруулахаар авчирсан охин мөн билээ гээд Дараг дуудан
-Гэлэнд ирж мэнд мэд гэхэд Дара босон очиход
-Миний охин үнэхээр том болжээ. Төрх тэгш хийгээд эрдэм түүн лугаа тэгш гээд Дарагийн духан дээр нь үнэрлэнэ. Ийн дуудахад Дарагийн сэтгэл цэлмэх шиг санагдана. Эцгээ хэмээн дуудах хүнгүй өссөн түүнд энэ газар авчирсан буянт нэгнийг аав шигээ санасаар өдийг хүрсэн билээ. Ийн наргиж суухад Дарагийн үеийн гэмээр лам гаднаас орж ирэн
-Дара Эх гэж хэн бэ? гэхэд бүгд дуугүй болов. Их багш
-Та хүн андуурсан байх. Манайд тийм нэртэй хүн байхгүй гэхэд
-Бий гэв.
-Дара Эх гэж хэн бэ? хэмээн багш нь чангаар дуудлаа. Дара босон
-Би гээд дуугаа хураахад бүгд өөр хоорондоо шивнэлдлээ. Яаж ийм нэр хэмээн шивнэх сонсогдоно.
-Миний бүрэн нэрийг Дара Эх гэдэг гэхэд багш нь
-Хэн чамд цадиггүй ийм нэр өгөв? гэхэд Гэлэн араас
-Би өгсөн юм гээд урдах аягатайгаа нэг балган
-Хэнд ч бүү бүтэн нэрээ хэл гэсэн юм гэхэд бүгд дуугаа хураан энэ тухай яриа өндөрлөлөө. Дараг өнөөх орж ирсэн залуу дуудан
-Эсээн ирж байгаа гээд чамд хэлчих гэсэн юмаа. Өнөөх цэцэрлэгт хүлээж байгаарай гэсэн гэхэд Дара догдлон баярлалаа. Дара цэцэрлэгт очин алсыг ажихнээ дахиад хэдэн цуваа ирж харагдана. Хүлээн зогсоход цувааны урд явах нэгэн түүнийг харан хар хурдаараа гүйв. Эсээн гүйсээр Дара дээр ирэн гараас нь атган, тэврэн мэндэлээ.
YOU ARE READING
Дияанч
Historical Fiction/дууссан/ Олон жилийн өмнө өөрийн хүслээр нутгаа орхин даяанчилж, бүхнийг танин мэдэхийг хүсэл хийгээд эрх чөлөөгөө дагасан хандмаагийн (гэлэнмаа) түүх.