▫O N E M O R E D A Y 2▫
Jisoo's P.O.V
Нарны илчийг хүртээгүй цэцэг хичнээн усласан ч ургахгүй.
Би түүнийг санаж байлаа. Би зүрхээ шимширтэл түүнийг санаж байв. Сүүлдээ би өөртөө хүн бишээр бодогдтол зүрх минь надаас түүнийг нэхсээр.
Тэр явсан.
Бид бүгд түүнийг хайн, сургийг нь гаргахыг хичээсээр 2 жил өнгөрчээ. Тэр зугтсан.
Түүний өнгөрсөнд оршсон бүхнээс Жэнни зугтсан.
2 жил...
Би түүнийг "амьд" гэх ганц итгэлээр хөтлөгдөн цуцаж унатлаа эрсэн.
Ким Жэнни...
Энэ том ертөнцийн хаана нь чи байгаа юм бэ?
Дахиад ганцхан удаа дүрийг чинь харж,
Дахиад ганцхан удаа хоолойг чинь сонсож,
Дахиад хэдхэн хором чамайг мэдрээд,
Мянган удаа уучлал эрэхсэн...
2 жил...
Ким Жэнни... Чи хаана байна?
YOU ARE READING
ᴏɴᴇ ᴍᴏʀᴇ ᴅᴀʏ ɪɪ
FanfictionДахиад ганцхан удаа дүрийг чинь харж, Дахиад ганцхан удаа хоолойг чинь сонсож, Дахиад хэдхэн хором чамайг мэдрээд, Мянган удаа уучлал эрэхсэн...