Эцсийн цэгт зогсоход… би түүнийгээ алдсандаа өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ өөрийгөө үзэн ядав.
Хойш нэг алхав.
Тэр минь биш гэж дотроо хашхична.
Хойш нэг алхав.
Зүрх өвдөж тэр мөн гэдгийг батлана.
Урагш нэг алхав.
Түүний харц намайг онов.
Урагш нэг алхав.
Хөл чичирч, хөлс чихран түүнрүүгээ гүйн очих шахав.
Эцэст нь би хаашаа ч хөдөлж чадахгүйд хүрэв.
Учир нь тэр хүйтэн харцаараа Жисүг хөлдөөгөөд зүс мэдэхгүй нэгэн шиг харанхуй дунд уусан алга болсон юм.
Хамаг бие суларч, доош унахын даваан дээр Үсог түүнийг түшин авч эцэст нь толгой аймшигтай өвдөж, энэ газрын аймшигт үнэрт дотор муухайрна.
"Жисү, чи зүгээр үү?"
Жисү толгой дохин түүний энгэрээс салж, түрүүхэн Жэннигийн орсон тэр зүгрүү хурдлахаар завдав. Гэвч Үсогийн гараас мултарч чадсангүй. Үсог түүнийг тэвэрч үсийг нь илсээр, чихэнд нь шивнэн "Жисү намайг сайн сонс. Хэрвээ хүсвэл би чамайг түүнтэй уулзуулж чадна. Хэрвээ чамайг хүсвэл бид яг одоо түүнийг хүчээр ч хамаагүй эндээс аваад явж чадна. Гэхдээ… чи үнэхээр хүсч байгаа эсэхээ мэд. Чи цочирдсон. Учир нь Жэнни бидний мэддэг байсан нэгнээс тэс өөр болчихож. Харин одоо өөрөөсөө үүнийг асуу. 'Би үнэхээр түүнтэй уулзахыг хүсч байна уу?' гэж." Тэр Жисүгийн харцыг тогтворжуулахыг хичээн духан дээр нь үнсээд нүдрүү нь ширтэж "Сонголтоо өөрөө хий." гэлээ.
"Би…Энэ газарт ирэхдээ нисэх шиг л болсон. Харин энэ газрыг харчихаад миний итгэл бага багаар нурж, эцэст нь би тэр хүнийг биш өөрсдийгөө үзэн ядсан. Бидний буруу… биш гэж үү? Бидний буруу байхад, миний буруу байхад би яаж түүнийг энэ газарт нь орхиод явах юм. Одоо миний толгойд байгаа ганц бодол бол… байгаа бүгдээ худалдаад ч болтугай Жэнниг аваад явах. Намайг түүнтэй уулзуулаад өг." гэв.
Үсог түүний нүднээс өөртөө дэндүү итгэлтэй байдлаас өөр юуг ч олж харсангүй. Үнэхээр хүсч байгаа бололтой... Тэр бүсгүйтэй уулзахыг.
Эцэст нь тэр хүндээр санаа алдан "Явцгаая." гэсээр гараас нь хөтлөн хаа нэг тийшээ явлаа.
Тэд явсаар дуу чимээнээс холдож, нэгэн өрөөний өмнө ирэх ба хаалга нээн ороход үүдэнд нь зогсох хоёр бие хамгаалагч залуу тэднийг зогсоов.
YOU ARE READING
ᴏɴᴇ ᴍᴏʀᴇ ᴅᴀʏ ɪɪ
FanfictionДахиад ганцхан удаа дүрийг чинь харж, Дахиад ганцхан удаа хоолойг чинь сонсож, Дахиад хэдхэн хором чамайг мэдрээд, Мянган удаа уучлал эрэхсэн...