N I N E

901 120 12
                                    

Сонин юм шүү.
Орчлонгийн хамаг хар үүл над дээр л хуралдчихсан мэт байсан бүрэнхий өдрүүд хормын дотор л цэлмэчих шиг аз жаргалаар дүүрчих юм.

"Жэнни! Чиний үнэр хэвээрээ байна!"

Жисү унтлаганы жижигхэн өрөөнөөс түүний хувцасыг өмсөн үнэрлэсээр гарч ирэхдээ ийн хэлсээр инээмсэглэнэ. Жэнни түүнд өндөг шарж байсан юм. Араас нь ирээд тэврэхэд бүх л биеэр нь тархах дулаан түүнийг инээмсэглэхэд хүргэж удалгүй хүзүүнд нь зөөлхөн үнсэлт мэдрэгдэхэд тэр сандарсандаа хутгуураа шидэх дөхөв.

"Ж-жисү!"

"Гоё үнэртдэг. Чиний үнэрт би хамгийн их дуртай."

Жэнни цахилгаан зуухны халуун хэсгээс өндгөө холдуулан цааш тавьчихаад эргэн харвал Жисү инээмсэглэсэн хэвээр түүнийг чангаар тэврээд уруул дээр нь удаанаар үнсэв.

"Чи хэзээ гэртээ ирэх юм?"

Жэнни гацаж орхив. Тэд хүлээсээр байгаа. Түүний зугтахийг хүссэн асуулт яг одоо нүүр тулчихлаа.

"Би-би..."

"Ээж бид хоёр чамайг хүлээгээд л байна. Ээж бүр ч их. Өдөр бүр л өрөөг чинь цэвэрлэж, чамайг хүлээж суух юм."

"Жисү, би удахгүй ээ. Дахиад жоохон л хүлээчих. Зохицуулах ёстой асуудал байгаа болохоор... би бүгдийг нь шийдчихээд очих болохоор... намайг жоохон л хүлээж өгөөч."

"Ким Жэнни!"

Жисү хөмсгөө зангидаж гэнэтхэн чанга дугарсанд Жэнни гайхаж орхив.

"Ю-юу?"

"Чи дахиад нөгөө газраа очоод байгаа юм уу?"

"Үгүй ээ!"

"Гуйя, өөр юу ч байсан хамаагүй. Тэр газар луу л битгий яваарай. Жэнни, гуйя."

Жэнни инээмсэглэн түүний духан дээр үнсээд энгэртээ тэвэрлээ.

"Ойлголоо."

Нэгнийхээ дулаан цээжинд… хэн хэн нь амар бас жаргалтай.

-
Jennie's P.O.V

Хоёрхон зүйлийг хэзээ ч мартахгүй байх гэж боддог юм.

Эхнийх нь, Жисү гэх охинтой анх уулзаж байсан үе. Над дээр тусах нарны гэрэл бурхны илгээсэн сүүлийн ивээл болж өчүүхэн ч гэсэн дулааныг мэдрүүлж байна л гэж бодсон. Гэтэл тэр дулааныг зүсээд Ким Жисү над дээр ирсэн юм. Надад ирсэн бурхны бэлэг. Хэрвээ би түүнтэй таараагүйсэн бол хэд хоногийн дараа л хорвоогоос халих байсан биз.

ᴏɴᴇ ᴍᴏʀᴇ ᴅᴀʏ ɪɪWhere stories live. Discover now