11

3.1K 304 8
                                    

¤Дөрвөн сар¤

Намар болж гадаа навчис шарлан газраар нэг хөглөрнө. Жонгүгийн гэдэс овоо томорчээ.

Өнөөдөр амралтын өдөр. Тийм болоод ч залуус унтаж байна. Нар аль хэдийн дээр хөөрч нимгэн хөшгийг нэвт цоолон тусна. Гэдсэн дэх хүү нь өшигчөөд Жонгүгийг сэрээчихэв.

Жонгүг босон өөртөөгээ ярьсаар өмд өмсөөд доошоо буулаа.

-Аавын бяцхан зулзага өлссөн юм уу? Аавыгаа унтуулахгүй мм? Гээд хөргөгч онгойлготол сайхан бялуу намайг ид гэсэн шиг дүрлийж байв. Яв ягаан өнгөтэй байсанд Жонгүг жаахан гайхсан ч тоолгүй гарган зүсээд идэж эхлэв.

Бараг л тал гаранг нь идчихээд дээш гаран Тэхёнийг сэрээх гэж оролдов. Нөгөөтөх нь шөнөжингөө жаргачихсан юун снрэх манатай бүр ч хөнжилдөө шигдэж байлаа.

-Яаа чи одоо бялуунд дургүй болчихсон юм уу? Доошоо бууж бялуу идэлдээ. Бас сая баахан чихэрлэг зүйл идчихсэн чинь энэ хүүхэд чинь мах нэхээд байна. Хөөш дэлгүүр яваад надад гоё үхрийн мах аваад ир. Босолдоо. Жонгүг ийн нурууг нь савчуулсаар гонгиноход Тэхён ярвайсаар өндийв. Тэгээд Жонгүгийн гэдсийг үнсчихээд дараа нь уруул дээр нь үнсээд хувцасаа өмслөө.

-Миний бяцхан махчин туулай. Ганцхан үхрийн мах л авах юм уу? Айн? Гэж эрхлүүлэн асуухад Жонгүг:

-Үхрийн мах аваад ирэхдээ соустай шарсан тахиа бас пицца аваад ирээрэй. Хэмээн баахан зүйл чалчиж эхлэхэд Тэхён:

-Ер нь хамт явъяаа. Хувцсаа өмсчих гээд орон дээрээ суув.

Жонгүг үл ялиг таргалсан тул өмднүүд нь бүгд багадчихсан. Тиймээс нэг тамирын өмд өмсөөд пүүз углан дээгүүрээ том хөвсгөр куртик өмсөв. Ийм байхад түүнийг хэн ч жирэмсэн гэж хэлэхгүй биз.

Залуус мах ногоо гээд баран л жилийнхээ хүнсийг цуглуулан явж байлаа. Гэхдээ Жонгүг ингэж идэж байхад сар ч хүрэхгүй л болов уу?

Машинтайгаа хайрын гудамж зүглэн давхисаар ирэхэд Сакура цэцэглэчихсэн үнэхээр үзэгслэнтэй харагдаж байв.

Энэ удаал тэд элдэв янзын газраар орсонгүй. Зүгээр л алхсаар үд өнгөрөөгөөд гэрийн зүг хөдлөцгөөв.

Авсан зүйлсээ өргөөд гэртээ орж ирэхэд нь Жин муухай царайлан сууж байв. Тэр үнэхээр ууртай харагдаж байна. Жонгүг бага зэрэг цочоод:

-Ёооё хүн айлгаад хаячих юм гэхэл Жин:

-Айхгүй яадаг юм чи айна шд чи айна за юу! Ёоо хүн хэлээд хэлээд гарч байхад яаж идэж чадаж байна аа! Хайран бялуу хайран бялуу!!! Хоёулхнаа байж бүр талаас ихийг нь илчихдээ яадаг юм бэ хөөш! Намжүүн бид хоёр яаж хийснийг мэдэх үү! Ядаж байхад нөгөө бүтэлгүй нь кэксийг нь зөндөө буталсан. Одоо яах юм бэ!! Гэж муухай орилон Жонгүгийг зандчихад Тэхён юу ч ойлгоогүй:

-Юун ямар бялуу? Гэж гайхсаар асуухад Жин бүр том нүдлэн:

-Өөө бүр Жонгүгаа чи бүр ганцаараа идчихсэн юм уу? Гэж цөхрөнгүй асуув.

Жиний дүү Жиминий төрсөн өдөх өнөбдөр байжээ. Тэгээд Намжүүн Жин хоёр хамтдаа бялуу хийсэн ч Жиминтэй хамт амьдардаг тул баригдахгүй гэсэндээ Тэкүүкийнд үлдээсэн. Гэвч нөгөө хоёр нь мартаад идчихсэн. Ер нь бол Жонгүг бүр таг мартчихсан.

+Pregnant Male+||Taekook\Completed\Where stories live. Discover now