13

2.9K 289 18
                                    

¤Зургаан сар¤

Жонгүгийн гэдэс томорсоор бондойгоод яг л бөмбөг шиг болчихсон байлаа. Тал сагсны бөмбөг шиг.

Нар нимгэн хөшгийг нэвт цоолон тусч өрөөг гэрэлтүүлнэ. Тэхён ярвайсаар босоод цаг харвал 13цаг өнгөрч байлаа.

-Күүкий босоорой эход харуулах цаг болчихсон байна. Тэхён ингэж хэлснийхаа дараа амандаа :За хайраа гэж Күүкийгийн хоолойгоор хэлэв. Тэр мөрөөдөж байгаа хэрэг л дээ. Жонгүг аймшигтай нойрон дээрээ улам л их унтдаг болчихсон. Тэр 24 цагийн 20т нь унтаж үлдсэн 4 цагт хооллож байгаа.

Тэхён шүүгээнээсээ өмд том зузаан цамц ороолт куртик гаргаж ирэв. Мөн ноосон оймстой. Тэгээд л Жонгүгт өмсгөж эхлэнэ дээ. Өмдийг нь оймстой нь хамт өмсүүлээд харвал тэр унтсаар л байлаа. Тэхён ч арай гэж цамц куртикийг нь ороолт зүүлгээд одоо ч унтах нөхрийнхөө уруул дээр үнсэв. Дараа нь өөрийгөө бэлдэж бэлэн болснийхоо дараа Жонгүгийг өргөөд машиныхаа түлхүүрийн аваад гэрээсээ гарав. Гадаа цас хаялаад өвлийн уур амьсгал орсон байх аж.

Тэхён Жонгүгийг арай гэж машинд суулгаад суудлыг нь хойш хэвтүүлэв. Нээх удаан ч явсангүй эмнэлэг дээр ирэн Жонгүгийг сэрээх гэж үзэв. Бас л сэрсэнгүй дээ. Дахиад өргөөд эмнэлгийн эхо гэсэн өрөө рүү ороод орон дээр нь хэвтүүлээд амьсгаадах аж. Намжүүн ч хараад бага зэрэг инээвхийлхээд хувцасыг нь тайлж гэж дохив. Тэхён куркикных нь цахилгааныг тайлаад цамцыг нь дээлшүүлэхэд Жонгүг нойрондоо:

-Одоо биш ээ Тэ гээд цамцаа доошлуулав. Тэхён ч инээсээр Намжүүн рүү хараад дахиад цамцыг нь дээшлүүлэн гэдсийг нь илэв. Намжүүн өнөөх аппаратаа ажиллуулан бондгор гэдсэн дээгүүр нь явуулах аж. Тэхён ч сар гаран хараагүй зулзгаа харан баярлана. Нэг мэдэхэд Жонгүг ч бас сэрчихсэн дэлгэц рүү харж байснаа Тэхён рүү хараад:

-Өлсөөд байна гэв. Мэдээж л дээ тэр өлсөхөөрөө л сэрдэг юм чинь.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
+Pregnant Male+||Taekook\Completed\Where stories live. Discover now