14

2.8K 289 10
                                    

¤Долоон сар¤

Жонгүг яг одоо гэдсэндээ тос түрхээд илж сууна. Учир нь гэдэс нь томорсоор байгаад арьс нь язраад эхэлчихсэн юм. Тэгээд л хүүтэйгээ хов базан сууна. Бас Тэхёнтай ярилцаж байгаад хүүхдийнхээ нэрийг ч өгчихсөн аж.

-Жиүнаа миний зулзагаа хоёулаа арай л их идээд байна уу? Тэ аав нь орой болгон 2кг мах авчирна. Хоёулаа дор нь идчин юмаа. Би уг нь аавд чинь ажил гээд намайг тоохгүй байна гэж гомдолломоор л байна. Даанч хоёуланд чинь дандаа мах авчирдаг хүнийг яаж ч тоохгүй байна гэж зэмлэх юм ёстой мэдэхгүй гэж ярих аж. Харин хүүхэд нь хариу өгөх мэт тийчлэн өшигчинө.

Жонгүг тэмдэглэлийн дэвтрээ гарган засварлаж эхлэв. Энд тэнд нь зүрх зураад ганц хоёр зураг нэмэв. Гэдсээ даахгүй болтлоо мах идээд амаа ч арчилгүй унтсан Жонгүгийн зурагнаас авхуулаад Тэхёнтай хамтдаа авхуулсан хөгжилтэй мөн жаргалтай зурагнууд оршино.

Нар шингэж үдэш болжээ. Жонгүг ч аль хэдийн унтаж орхиж. Хамар цоргим хоолны үнэрээс болж аргагүйн эрхэнд сэрэн доош буувал Тэхён аль хэдийн ирчихсэн хоол хийж байлаа. Жонгүг дэвхцэн очоод хайртынхаа уруул дээр үнсэн ширээнд суугаад савхаа авах гэтэл байсангүй. Будаа хачир мөн ширээний голд байх шарсан мах руу хараад шүлсээ залгив. Тэхён эргэж хараад:

-Шөл болтол идэж болохгүй за юу гэхэд Жонгүг хошуугаа унжуулаад суучихав. Тэгээд л хурдан болохыг нь залбиран гэдсээ илэх аж. Нээх удсан ч үгүй Тэхён ширээний голд шөл авчирч тавиад Жонгүгт зөвхөн халбага л авчирч өгөв. Нөгөөтөх нь гайхан:

-Би махаа яаж идэх болж байна аа? Гэхэд Тэхён:

-Эхлээд шөлөө ууна. Дараа нь чамд савх өгнө гэв. Үнэндээ Жонгүг зүгээр л өөрөө босоод савх авчихаж болно шд. Даанч тэр хэтэрхий залхуу юм.

Жонгүг тогоотой шөлний талыг нь уугаад одоо савх гэсэн харцаар хайрт руугаа харна. Тэхён ч инээсээр босон савх авч өгөөд үргэлжлүүлэн хоолоо идэв.

Ширээ хоосрон Тэхён бүх зүйлээ хураан аяга тавгаа угаачихаад эргэн харвал Жонгүг аль хэдийнээ ширээгээ дэрлээд унтаж байлаа.

+Pregnant Male+||Taekook\Completed\Where stories live. Discover now