Хулгайч Жинни

213 15 0
                                    

Саяхан ангид минь нэг охин шилжиж ирсэн юм. Тэр ухаалаг, хөөрхөн бүх зүйлдээ сайн бараг л төгс гэмээр охин байлаа.

Гэвч тэр миний найз залуутай дотносож, найзуудтай минь нийлж, жил болгон болдог оюун ухааны тэмцээнд алтан медалийг надаас булаах хүртэл би юу ч бодолгүй түүнд сайхан хандсаар байсан юм.

Тэрний гэмгүй инээмсэглэл намайг хангалттай бухимдуулж байсан ч би нүдээ аниад өнгөрдөг болов. Тэгэх ч хэрэгтэй. Тэр ямар ч буруугүй шүү дээ. Энэнд миний гажигтай сэтгэхүй л буруутай.

Би багадаа зүгээр энгийн байхыг хүсдэг байсан ч ээж минь намайг бусдаас заавал илүү байх хэрэгтэй гэж шаарддаг байснаас болж одоо бусдын доор ороход дотор минь буцлах мэдрэмж төрдөг болсон.

Би хэдий сайн сурдаг байсан ч энэ нь надад тийм ч их төгс санагддаггүй байсан учир өөрийн биеийг хүртэл төгс байлгахыг хичээн ахлах ангид ороод л хоолны дэглэм барьж эхлэсэн. Энэ нь намайг тамирдуулж байсан ч бусдаас илүү байвал хамаагүй гэсэн бодлыг толгойдоо суулгаж орхисон юм.

Миний бүх зүйлийг булааж, намайг галзууруулж байгаа охиныг Жинни гэдэг.

"Сайн уу, Мэй?" дахиад л Жинни. Тэгээд бас түүний алдартай инээмсэглэл. Би үргэлж түүнийг байнга инээмсэглэхээсээ залхдаггүй юм байхдаа гэж боддог.

"Сайн уу?" Би бүх хар бараан бодол, нүүрний хувирлаа дотроо хадгалж, ганцхан түүнд зориулсан хуурамч инээмсэглэлээ ил гаргалаа. Би зүгээр л өөртөө гай удахыг хүсдэггүй.

Жинни намайг холдохын эцэсгүй болтол яриагаараа уян зогсоход аз болж найз залуу минь нааш ирж яваа харагдана. Бурханы минь аврал.

Би баярлан өөдөөс нь даллахад найз залуу минь намайг хараад ярвайх нь тэр. Тэрхэн зуурт инээмсэглэл минь алга болж дотор минь гайхшралаар дүүрээд ирлээ.

"Чи сая ярвайсан уу?" Хэдий уур минь хүрч байсан ч би түүнд хайртай. Бид үерхээд 3жил болж байна. Тийм ч учир шууд уурлахыг хүссэнгүй.

Тэр надруу ойртон ирэн үсийг минь илээд "Үгүй ээ, юу яриад байгаа юм"

Найз залуу минь намайг аргадах мэт намайг үнэсэхэд Жинни миний гараас зууран "Тийм шүү, Мэй. Тэр ярвайгаагүй шүү дээ" гэв. Бурхан минь гэж тэр л дутаж гэнэ дээ.

"За за ойлголоо" Хэдий би Жүнмёны ярвайхыг харсан ч Жиннигийн дэргэж түүнтэй маргаж эвгүй байдалд орохыг хүссэнгүй.

|Complete| SoulWhere stories live. Discover now