Хөөрхөн охин Жинни

94 13 0
                                    

"За! Би энийг ангийнхаа хамгийн хөөрхөн охинд өгөх болно оо!" Манай ангийн хамгийн дуу чимээтэй хөвгүүн Бэкхён гартаа "Бигбанг"ийн цомгийг барьсаар ингэж хэллээ. Энэ чинь миний дуртай хамтлаг шүү дээ. Би тоохгүй байхыг хичээвч авчих юмсан гэх бяцхан хүсэл минь намайг гижигдэж байлаа. Энэ бараг л минийх болох байх. Бэкхён намайг хөөрхөн гэдэг шүү дээ.

Бэкхёныг нэр хэлэхийн даваан дээр багш орж ирэн намайг дуудан аргагүй эрхэнд би гарлаа. Уул нь ойрхон байсан юмсан. Миний бие багшийн урд зогсож байгаа хэдий ч сэтгэл минь ангилаа үлджээ.

"Мэй, сарын дараа болох олимпиадад найдаж байгаа шүү. Чи итгэлийг минь алдаж байгаагүй ч болгоомжтой байхад илүүдэхгүй."

Багшийн сургаалыг сонсож байгаад ангидаа ороход авахыг хүсч байсан цомгийг минь Жинни баяртайн аргагүй инээмсэглэсээр барин сууж байх нь тэр. Гэхдээ Бэкхён намайг ангийн хамгийн хөөрхөн охин гэдэг байсан юмсан.

Худалч амьтан.

Дахиад л бухимдал гэх дайсан минь намайг нүүр нүдгүй балбан тайван байх гэсэн бодлыг минь сарниулж байлаа.

Хичээлээ тараад гэртээ орж ирэхэд ээж яг л байдгаараа буйдан дээрээ намуухан хөгжим тавиад ном уншин сууна.

"Би ирлээ" гэхэд ээж нүдээ номноосоо салган инээмсэглээд "Өнөөдөр хэр байв даа" гэж асуув. Тэр яг л өнөөдөр хэр их алдаа гаргав даа гэсэн янзтай нүдийг минь онгичиж, бодлыг минь шалгаана. Тэр үргэлж л ийм байсан.

"Энгийн л" Би богинохон хариулт өгчихөөд өрөөрүүгээ зүглэлээ.

Хэсэгхэн зүүрмэглэж байхад ээжийн хоолой надад сонсогдож эхлэв. Тэр яг л намайг сонс гэж байгаа юм шиг чанга чанга ярина.

"Ангийнхаа хөөрхөн охин байхаа больчхож. Дахиад л нөгөө Жинни гэх охинд алдсан бололтой. Арчаагүй юм"

Ээж яаж мэдсэн юм бол. Би ээжид юу ч хэлдэггүй шүү дээ. Бурхан минь гэж. Тэр намайг тагнадаг юм байна.

Гэхдээ ээжийн зөв. Би дахиад л Жиннид алдчихлаа.

|Complete| SoulWhere stories live. Discover now