Сайн найзын маань найз Жинни

94 15 1
                                    

Таван жилийн өмнөөс найзалсан найзууд маань дундаа нэгэн дурсамжийн дэвтэр хөтөлдөг юм. Тэр бидний хувьд маш үнэ цэнэтэй дэвтэр бөгөөд зөвхөн бид л тэнд хүрэх эрхтэй байлаа.

Би найзууддаа Жинни надад таалагдахгүй байгаа талаар сүүлийн үед их хэлдэг болов. Тэд ч намайг ойлгож байга гэдэгт би итгэлтэй байлаа. Гэвч дурсамжийн дэвтрийг минь Жинни гартаа барьж явах хүртэл шүү дээ.

Би хамаг хурдаараа найзууд дээрээ гүйж очоод "Та нар чинь солиорчхоо юу. Би Жиннид дургүй байгааг мэдсээр байж түүнд яаж дурсамжийн дэвтрийг өгч яадаж байна аа" гэхэд тэд гайхсан царай гаргацгааж нэг нэгнээ нударцгааж эхлэв.

Чиёон надруу дөхөн гарыг минь бариад "Чи Жинни гэж-" гээд түүнийг яриагаа дуусгаагүй байхад Мина түүнийг татан толгойгоо сэгсрэх нь тэр.

Мина надруу хараад "орой кино үзэцгээе. Завтай гэдгийг чинь мэдэж байгаа болохоор гараад ирээрэй" гэв.

"Гэхдээ Жинни?" би гайхсаар асуухад Мина охидыг цааш нь түлхсээр "Дараа ярилцъя" гэсээр яваад өгөв.

Тэд надаас салахын түүс болж байгаа бололтой. Тэд надад дургүй болчихсон юм байна шүү дээ. Тэдэнтэй таван жил нөхөрлөхдөө би бүх сэтгэлээ гаргадаг байсан юмсан.

Намайг ангидаа дөнгөж ороход Жинни над руу гүйж ирээд "Чи орой кино үзэхээр явна биздээ. Тэд намайг ч гэсэн урьсан" гэх нь тэр.

Бурхан минь гэж, тэд яаж чадаж байна аа.

Гомдох сэтгэл дотрыг минь бүчиж уйлах гэсэн ч нулимс гоожихгүй, ярих гэсэн ч амнаас үг унахгүй байв. Хүнд үнэн голоосоо гомдоно гэдэг энэ байх.

Хичээл таран найзууд минь надруу дөхөн ирэхэд би тэдэнд хандан "Надтай дахиад ярих гэсний хэрэггүй" гэж хэллээ.

Гэртээ ирээд би үхтлээ уйлсан юм. Ээждээ ч хэлж байгаагүй зүйлээ тэдэнд хэлдэг байсан юмсан.

|Complete| SoulWhere stories live. Discover now