Хий хоосон Жинни

103 14 1
                                    

Жүнмён намайг гэрт минь хүргэж өгөхдөө юу ч ярилгүй гараас хөтлөн явна. Бид алхсаар гэрийн минь үүдэнд ирэхэд тэр "Хамт орцгооё" гэлээ.

"Би ирлээ"

"Сайн байна уу, Хатагтай" Жүнмён ээжтэй минь мэндлэхэд ээж номноосоо нүдээ салган инээмсэглээд "Өө Жүнмён, ойрд харагдаагүй юм байна. Мэй ч чамайг ярихгүй" Тэр хүмүүжил сайтай болохоор нь Жүнмёнд үнэхээр сайн.

"Хатагтай тантай ярих юм байна" Жүнмён намайг өрөөрүү минь түлхээд ээжтэй ярилцахаар үлдэв. Юу вэ? Намайг байхгүйд тэд юу ярина гэж.

Би тэдний яриаг сонсмоор байсан учир хувцсаа өрөөндөө хам хум тавьчихаад шууд тэдэнрүү зүглэв.

Зочны өрөөнд Жүнмён ээж хоёр нэг чухал зүйлийн талаар ярилцаж байгаа харагдах бөгөөд аль аль нь санаа алдана. Би шууд очиж зүрхэлсэнгүй. Гэвч багахан ойртож сонсох тусам тэдний яриа намайг улам гайхшруулж эхлэлээ.

"Мэй ойрд Жинни гэдэг охины талаар их ярих боллоо. Жинни найзуудыг минь булаачихлаа, Жинни миний бүх зүйлийг авах гээд байна гээд л" гэж Жүнмён доош харан санаа алдсаар хэлэв.

Ээж хариуд нь юу ч хэлсэнгүй тул Жүнмён буйдангаас босон миний өрөөрүү зүглэхэд би ч мөн түүнд ийм байдалтай харагдахгүй гэсэндээ өрөөрүүгээ гүйв.

Тэр орон дээр суух над руу дөхөөд "Чи өөрөө юм хэлмээргүй байна уу?" гэв.

"Юу тэрэв?"

"Чи бидний яриаг сонссон биздээ. Жинни гэж хэнийг яриад байгаагаа хэлээч?" Тэр хажууд суугаад гараас минь атгахдаа асуулаа.

"Чи юу яриад байгаа юм бэ?. Жинни л байхгүй юу, Жинни. Энэ жилийн тэмцээнд алтан медаль авч, ангийн хамгийн хөөрхөн охин болж, найзуудыг минь надаас булаасан охин. Та нар чинь яачхаад байгаа юм" би үнэхээр бухимдаж байлаа. Тэр магадгүй Жиннид сайн болчихоод ингээд байгаа байх. Ойлгомжгүй юм, Жүнмён.

Тэр дахиад л санаа алдаад эхлэлээ.

Жүнмён нүдрүү минь хараад "Чи шүү дээ, чи" гэх нь тэр.

"Юу гэсэн үг юм?" Түүнийг яриаг ойлгоогүй би улам лавшруулан асуулаа.

"Чи тэмцээний ялагч, ангийн хамгийн хөөрхөн охин шүү дээ"

"Байж боломгүй юм худлаа яриад бай. Би Жинниг медаль, цомгийг барьж байхыг өөрийн нүдээр харсан юм шүү" Би шуудхан л эсэргүүцэв.

Харин тэр босоод шургуулгуудыг минь онгичиж эхлэв.

"Чи чинь юугаа хийгээд байна аа?" Тэр хэзээ ч ийм дураараа байдаггүй байсан учир би гайхаж орхив. Тийм болохоороо ч зогсоож чадсангүй.

Удалгүй тэр гартаа миний хэзээ ч харж байгаагүй медаль болон бигбангийн цомгийн барьсаар над руу дөхлөө.

"Энийг хар, Мэй. Чи үргэлж нэгт байсан. Хэн ч чиний юуг ч булаагаагүй" гэх нь тэр.

Бурханыг бодож энийг зүүд гэж хэлээч.

Тэр ярьж дуусаагүй бололтой дахин ам нээв. "Цүнхээ нээгээд үз, Мэй" гэлээ.

Би хэдий хөдөлчхөж ч чадахгүй байсан ч удаанаар цүнхрүүгээ дөхөв. Дахиад ямар нэгэн гэнэтийн зүйл гараад ирнэ гэж айн хамгийн удаанаараа хөдөлж байлаа.

Гэвч нээж үзсэн дариуд өөдөөс минь найзуудын дурсамжийн дэвтэр гараад ирэх нь тэр.

|Complete| SoulWhere stories live. Discover now