6

461 92 24
                                    

Гэ Түдү хоёр хаа сайгүй Энхмуха - ийг харж, сэтгэлээ хооллох гэж тэднийг дагаж цаг үргэлж хамт явах болжээ. Сургуулиар нэг тэднийг үерхдэг гэсэн цуурхал гарсан байх атал зөвхөн Гэ юу ч мэдээгүй байв. Тэрээр Түдүг дээд ангийн өөртэй нь сонирхол нэгтэй ах гэж л харна. Тэглээч тэд хоорондоо барагтаа л бол Энхмухаас өөр зүйл ярихгүй.

Их завсралгаанаар Түдү цонхны тавцан дээр сууж байтал түүнийг олж харсан Гэ жижигхэн биедээ баймгүй хурд, хүч шавхан түргэхэн шиг хажууд нь ирж зогсоод мэндийн зөрөөгүй хөвгүүний чихэнд нь ямар нэг зүйл шулганаж гарав.

- Ахаа яасан гэж бодно! Бо Жа хоёр хичээл дээр муудалцаад хэрэлдсэн, ер нь бол Жа бараг л нэг их тоохгүй байсан Бо их гомдох шиг болсон. Тэгээд Бо маш хурдтай ярьж, хэрэлдээд нүүр нь бүр ийм улаан болтлоо

Гэ өөрийн өмссөн улаан өнгйин цамцаа зааж яриагаа үргэлжлүүлэн харин Түдү инээмсэглэн яриаг нь анхааралтай чагнах ажээ.

- Ийм улаан болтлоо улайгаад тэгэд бүр яг дэлбэрэх гэж байсан чинь Жа инээж байснаа хацар дээр нь үнэсчихсэн!!! Би бүр ааааааа гээд орилмоор байсан ч ангид тэгж чадахгүй ямар их тэвчсэн гэж санана! Тэгээд нойл гүйж байгаад таныг олж хараад аххх би үнэхээр жаргалтай байнааа!!!!

Түдү Гэ г яриагаа дуусгангуут үсийг нь сэгсийлгээд

- Намайг төгсөөд явахаар яах хүүхэд вэ чи? Гэж хэлбэл Гэ нэг их санаа зовохгүй байгаа бололтой ойлгомжтой зүйл л ярьсан мэт

- Таныг яваад өгвөл нойлд ороод ярихад л болно шүү дээ бас хашхирч ч болно. Санаа зовоод хэрэггүй ээ, арга олдоно. За за хичээл орох боллоо би явлаа шүү Энхмуха мандтугай! гэсээр ангируугаа гүйлээ.

Түдү санаа алдаад ангийн зүг гэлдрэв.

Та нарт нэг аймр юм хэлье! Ххахаха
Жинхэнэ Бо энийг уншдаг.

Бидний дуртай Энхмуха./ДУССАН/Where stories live. Discover now