Түдүгийн толгой эргэн арай гэж нүдээ нээн бөмбөг ирсэн зүгт тогтож харвал тэнд Цэ амьсгаадан зогсож байлаа. Түдү шуудхан л сууж байсан газраасаа босон газар хэвтэх бөмбөгийг шүүрч аваад Цэгийн зүг алхаж эхлэхэд хөвгүүд тоглоомоо зогсоон бүгд түүнд зай тавьж өгөхөд зааланд чимээ аниргүй ноёлсон байв.
Цэ гийн урд ирж зогссоны дараа хоёр хөвгүүний дунд тулаан өрнөж, тэд харцаараа байлдаж байлаа. Түдү гэнэт инээвхийлж эрүүгээ багахан өргөөд хөвгүүний дээрээс харахдаа царай нь эргээд ширүүн болсон байх аж.
- Энийг
Түдү бөмбөгийг гартаа атган дээр өргөж
- Энийг чи шидсэн үү? Гэж асуухад Цэ түүнээс айсан шинжгүй ширүүхэн харцаар сүлбэж
- Тийм бол юу гэж? хэмээн зөрүүлэн асууна.
Түдү зэвүүнээр исгэрэн инээд алдахад зааланд байсан хөвгүүд өмдөндөө шээс алдаж байлаа.
- Тийм бол юу гэж үү?
- Тийм ээ, тийм бол юу гэж байна?
Цэ Түдүгийн ардхан босч зогссон Гэ гийн зүг хальтхан хараад чанга дуугаар ийн хэлсний дараа зааланд дахиад л чимээгүй болно. Түдү доод уруулаа хазан тэвчиж ядсан байртай бөмбөгөө хүчтэй залан зогсоод шүднийхээ завсраар сийгүүлэхдээ
- Сайн юм аа. Ёстой сайн юм. Чи би нэгийн эсрэг нэг юу гэж бодож байна? гэж асуулаа.
Цэ эргэлзэлгүй
- Болж байна, гэхдээ хичээл тарсны дараа. Зарим нэг хүмүүсийг бодвол би юуг чухалчлахаа сайн мэддэг.
- Тохирлоо.
Түдү ийн хэлчхээд Гэ гийн гараас чирэн үүдрүү зүглэхдээ нөгөө гартаа байх бөмбөгөө эргэж харалгүй хойш шидэхэд бөмбөг шийдэнд цэвэрхэн орох ажээ.
- Түдү..Түдү
Гэ Түдүг хэд дахин дуудсан ч Түдү хариу өгсөнгүй урагш харан алхана.
- Түдү.
- Яасан?
Хөвгүүнийг эргэж харан ийн асуухад охин
- Сая хоёуланг нь гархад Жа Бо хоёр нэгнийхээ чихэнд нэг юм шивнээд байсан юу юм бол? гэж асуух нь тэр.
- Ч..
Түдү юм хэлэх гэснээ буцаан залгиж, толгойгоо хананд цохин зогсов. Тэгээд өөрийгөө тайвшруулах мэт хэсэг нүдээ анин зогссоноо
- Саянаас хойш тэр хоёрыг л харж байсан хэрэг үү? гэж охинруу харалгүй асуухад
Гэ
- Т. Тийм ээ ямар нэг зүйл болоо юу? хэмээн үнэхээр л юу ч мэдээгүй, гэнэн хонгор хоолойгоор сониучархан асууна.
Түдү санаа алдаад охины зүг толгой эргүүлэхээсээ өмнө дахин нэг удаа толгойгоо хананд хүчтэй цохин инээмсэглээд
- Юу ч биш дээ гэж хариуллаа.