8

453 89 24
                                    

Арвын б ангид биен тамир орж байлаа.
Бо охидуудтай нийлэн бөмбөгөөр харилцаж тоглохыг бөмбөг залан зогсох Жа ажиглан харж байв.

Бо инээд алдан бөмбөг өөрт нь ирэх бүрт бондогос хийн цохиж дамжуулна. Жа инээдээ барьж чадалгүй сагсныхаа бөмбөгийг хаячхаад тоглоомоо орхин Богийн зүг гүйлээ. Түүнийг өөрлүү нь гүйхийг олж харсан Бо эвэртэй туулай олж үзсэн мэт цочирдож шууд л буруу харан хамаг хурдаараа түүнээс зугтаав.

Жа Бо хоёр биен тамирын заалыг тойрон гүйж, хөөцөлдөн тоглох зуур энэ бүхнийг Гэ амаа ангайн хана налан сууж, Түдүг энэ бүхнийг харж чадахгүйд нь харамсан тэднийгээ нүд салгалгүй ширтэнэ.
Түүнийг хэн нэгэн нудрахтай зэрэгцэн тэр зүгт харвал ангийх нь дарга, онц сурлагатан, охидын зүрхийг булаадгаараа алдартай Цэ дэргэд нь ирчихсэн сандайлаад сууж байх нь тэр.

- Яасан?

Түүнтэй бараг л харьцдаггүй тэр хөвгүүнийг биед нь хүрэхэд нь гайхсан охин ийн асуувал Цэ

- Чамаас нэг асуух юм байна гэж их л нухацтай хэлэв.

- Юу юм?

- Чи...

Цэ үгээ цэгнэн чимээгүй сууснаа гэнэт зориг орж

- Чи Түдүтэй ү-үерхээд байгаа юм уу? гэж асууж орхив.

Гэ хэзээч Цэ г ингэж их сандарч, түгдчиж ярихыг сонсож байгаагүй учраас багахан гайхаж түүнрүү цоо ширтсээр толгой сэгсэрнэ.

- Тийм бол боллоо.

Ингэж хэлээд Цэ санаа нь амарсан байртай дэргэдээс нь босч сагс тоглохоор гүйж одов.
Хачин санагдсан ч гэсэн заалаар нэг хашхичин гүйлдэх Энхмухад анхаарал нь төвлөрч тэдний зүг харвал Жа Бо г барьж аваад ноолж өгч байлаа. Хацрыг нь хоёр талаас нь татан, нэг бол шахан нийлүүлж чихмэл тоглоом шиг л харьцах ажээ. Удалгүй Бо дэлбэрч Жа гийн дээрээс даран унана гэдгийг мэдэж байсан учир хэн ч Бо д туслахаар очсонгүй харин ч Жа г өрөвдөж байв.

- Аххх атаархмаар юм аа, би улираад танай ангид орчих уу?

Хэн нэгний хүчирхэг гар хүзүүгээр нь ороон орж ирэхэд эргэж харвал Түдүгийн нүүртэй халз тулж орхив.

- Ахаа та энд юу хийж? Хичээл чинь яасан юм?

- Тасалчихсаан. Хичээл хийхээр нойр хүрээд байна. Тэглээч би санаад байсан юм.

Гэ санаа алдаж
- Би ч бас хааяа өвдөөд хичээлдээ ирж чадахгүй болохоороо Энхмуха ыг их сандаг.

Түдү нэг зүйл хэлэх гэж ам нээсэн ч ямар нэг хүчтэй биет нүүрийг нь онохыг мэдрэн арагш ханаруу савагдлаа.

Хүлээж авцгаа хахха шаврын хаалт Цэ.

Бидний дуртай Энхмуха./ДУССАН/Where stories live. Discover now