Урам

70 5 0
                                    

Өрөөний ханаар дүүрэн шантрах үедээ урам орох гэж л наасан ч төдөхнөө чимэглэл төдий болчихсон зургууд. Хамгийн их урам орсон үеүүддээ хамаг л хүчтэй бай, тууштай бай гэсэн үгсийг бас бичээд наачхаж. Тэрхэн үедээ л буцалж байсан их хүсэл эрмэлзэл. Урам, бурам тэгээд аль аль нь удаан үргэлжилдэггүй бодолтой. Урмаар дутаж бурманд бялуурах л ёстой юм шиг. Гэвч өөртөө догдлол бий болгож болно. Ямар ч үед өөр нэг сонголт, анзаарч хараагүй боломжууд гарцаагүй байдаг нь бол үнэн юм.

    Хамгийн сүүлд олж сонссоноор бол мотивац буюу хүмүүсийн урам гэж нэрлээд байгаа мэдрэмж угаасаа тэгтэл уддаггүй юм гэсэн. Саяхан үзээд тултал огшоож, алаад өгье гэмээр болгосон кино, хэн нэгний бичсэн хүч өгөх онч мэргэн үгс, гэр бүлийн хэн нэгний захиас, тасархай модель эсвэл жүжигчний зураг гээд л бүгд тухайн үедээ дуусашгүй юм шиг л их эрч хүч өгдөг. Гэвч жинхэнэ урам тэдгээр зүйлсээс бус чухам өөрөөс чинь ундардаг. Амьдралдаа хийдэг сонголтууд, тууштай байдлын үр дүнд ирэх шагнал, өөртөө үнэнч байснаар олж авсан итгэл, үнэн байсны үнэ цэнэ гэх мэт эдгээр зүйлс л жинхэнэ урам гэлтэй.

Бодлын тэмдэглэлDonde viven las historias. Descúbrelo ahora