"Эрхэм хүндэт зорчигчдоо! Сөүлээс Хавай чиглэлд нисэх манай Air140 онгоц газардахад бэлэн болоод байна. Та бүхэн суудлын бүсээ зүүнэ үү! Манайхыг сонгон үйлчлүүлсэн эрхэм зорчигч танд баярлалаа!" онгоцны чанга яригчаар ийн хэлэхэд эргэн тойрон дахь хүмүүс суудлын бүсээ зүйв.
Хавай. Энэ газар ирээгүй удаж. Үнэхээр удсан байна шүү. Хамгийн сүүлд Сэхүн уббатай л хамт ирж байснаа санаж байна. Тэр үед Сэхүн убба Хавайд ажиллаж амьдрах болсноо хэлж, бидний харилцаа энэ арлын далайн эрэг дээр дууссан юм. Сүүлд сураг сонсох нээ тэр одоо ч энд амьдарсаар байгаа хэмээсэн.
Тэхёны ээж эсвэл хадам ээж минь үнэхээр өгөөмөр байсан учир би бал сараараа хаашаа аялахаа сонгосон энэ юм. Мэдээж үүнд шалтгаантай. Энэ бүхэн Сэхүн уббагаас болсон. Эцэг эх минь хэдий намайг дураар минь байлгадаг ч тэд намайг гадаад явахыг зөвшөөрдөггүй юм. Учир нь би тэдний нэр хүндийг үгүй хийхээр хангалттай муу зүйлсийг хийдэг нэгэн. Хэрэв би ядаж Солонгост энэ бүх хэргээ таривал тэд өөрсдийн бохир мөнгөөрөө бүгдийг зохицуулж чадна. Тиймээс л би Солонгост үлдэж харин Сэхүн убба Америк явсан юм.
"Сонссонгүй юу? Бүсээ зүү!!!" Хөгийн, хүйтэн, бүдүүн, дур татам. Тийм ээ, түүний хоолойг би ингэж л дүгнэх байна. Түүний хоолой сайхан ч, хэлж буй үгс нь таалагдахгүй байгаа болохоор өөрийн үгсээрээ тодорхойллоо.
Өөрийн үгс? Өө тийм л дээ. Би бол толгойн номер нэг өвчин. Үгүй ээ бүр хорт хавдар. Болохгүй гэсэн бүгдийг хийдэг нь би учраас мэдээж үл бүтэх үсийг хэлнэ шүү дээ. Би энэ үгсийг хэт их хэлдэг учраас сүүлдээ миний үгс болсон юм. Бас эдгээр үгсээр намайг тодорхойлдог учир "өөрийн үгс" хэмээн нэрийдсэн юм.
"Бүс зүйлээ гээд ямар ашиг байна? Онгоц амжилтгүй газардаад осолдлоо гэхэд бүс гацах аюултай. Тиймээс зүүсэн нь биш харин зүүгээгүй л дээр. Тэгээд ч энэ таны тавих асуудал биш шүү дээ!!!" Энэ үнэн эсвэл худлыг мэдэхгүй ч машин бол суудлын даруулга хийгээгүй нь дээр. Би үүнийг биеэр үзсэн хүний хувьд мэднэ. Осолд орох үед даруулгын гогцоо хэсэг гацдаг учир бүснээс мултарч чаддаггүй юм. Тэгээд л үхлээ эсвэл хэн нэгнийг хүлээх хэрэг гарна.
Миний хүүрнэсэн үгсэд тэр унтууцсан бололтой цонх руу харсаар чихэвчээ зүүв. Харин би Сэхүн уббатай уулзахаараа юу гэж хэлэхээ, яах тухайгаа гээд бүгдийг бодож байв. Бүр хэрхэн инээмсэглэхээ хүртэл шүү. Бурхан минь. Тэр намайг яг л таалагддаг нэгэндээ сэтгэлээ илчлэх гэж буй дунд сургуулийн бяцхан охин шиг л догдлуулж байна. Би дунд сургуульдаа ч хичээл дээрээ бүтэн сууж байгаагүй шүү дээ. Ихэнх дээ унтаж эсвэл тасалдаг байсан.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] Just One Day |KTH|
FanfictionДараа насандаа чамаар юу юунаас илүү их хайрлуулахыг хүснэ...