New Friend

579 53 2
                                    

Өнөөдөр бол бал сарын сүүлийн өдөр. Учир нь бид өнөө оройны нислэгээр Солонгос руу буцах юм. Тиймээс энэ өдрийг илүү гайхалтай болгохын тулд би өглөө эрт босон төлөвлөгөө гаргаж байгаа минь энэ.

Ямартай ч эхлээд бид доош буун буудлын зоогийн газар өглөөний цай уух болно. Үүний дараа бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр орж гэр бүлдээ болон Тэхён гэр бүлд бэлэг авах хэрэгтэй. Үүнээс цааш яахаа би бодож амжаагүй байгаа бөгөөд магадгүй Тэхёнд ямар нэг санаа байгаа байх. Аан тийм мөн Сэхүн убба болон түүний эхнэртэй салах ёс хийх хэрэгтэй. Яахав энэ жаахан хачин ч бид сүүлийн эсвэл эхний уулзалтын дараа гэр бүлийн танилууд болсон юм.

~~Өнгөрсөнд~~

Далайн эргээс буцан буудалдаа ирэх замдаа бид илүү дотно болсон мэт санагдах болсон. Мэдээж өөрсдийн бяцхан нууцыг мэдсний дараа ярилцахад, хажууд нь алхахад илүү таатай болсныг нуухгүй ээ. Гэвч энэ таатай байдал даамжрах тусам зүрхэн дэх айдас минь илүү их нэмэгдэж байгааг дурьдах зүйтээ байх.

Хэрэв би түүнд дурлачихвал дараа нь яах бол? Хэр их сэтгэлийн ачаа надад ирэх бол гэдгийг төсөөлж ч чадахгүй нь. Учир нь энэ миний бяцхан тархинаас хэтийдсэн зүйл байсантай холбоотой байх гэж таамаглаж байна. Тиймээс зүрхний минь буруу тийш эргэхээс өмнө би жолоодлогыг гартаа авах нь зөв бололтой. Энэ надад захирагдах болов уу?

Дэндүү олон асуулт байгаа ч эдэн дунд хариулж чадахаар нь нэг ч байхгүйг мэдэхдээ би үсээ зулгааж орхисон юм.

Ямар ч хүн, ямар ч араатан амьдрал гэх асуултаар дүүрэн далайн өмнө хүчин мөхөстөх юм.

Хүн өөрийгөө ямар ч төрлөөс илүү шилдэг хэмээн ярьдаг ч үнэндээ биднийг бүтээсэн орчлон ертөнц бүхнээс илүү нь юм. Учир нь тэр бидэнд, бидний шийдвэрлэж чадахааргүй их асуудлуудыг өгч байна шүү дээ.

Дэндүү их гүн ухааны зүйлс бодон явж байхдаа гэрлийн шонг анзаарлгүй мөргөчихөв. Үнэхээр том бас ичгүүртэй энэ байдал намайг амьдаар минь алж байна. Яахаараа энд тэгээд бүр хүний зам дээр шон байрлуулдаг байна аа? Арай холхон эсвэл өөр газар байрлуулж болох л байсан шүү дээ. Ямар нь үүний зураг төслийг гаргасан бол доо? Хотын захиргаан дээр очоод асуувал нэг өлбийсөн юм л "би" зогсож байна байх даа. Шодрогос хаана байна?

"Чи зүгээр үү? Сая хүчтэй мөргөх шиг болсон. Толгой чинь өвдөж байна уу? Ццц аятайхан ч замаа хараад явчихаж чадахгүй шүү!" Тэхён яг л эмээ шиг үглэсээр гараа ташаандаа аван зогслоо.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] Just One Day |KTH|Where stories live. Discover now