Би түүнд хайртай. Би түүнд үнэхээр хайртай. Түүнийг хайрлахаа би хэзээ ч больж чадахгүй. Хэтэрхий их сэтгэл хөдлөлөөс болоод би ихэнхи зүйлийг мартсан байлаа. Гэхдээ зөвхөн үүнийг л санаж байна. Хуучин өдрүүдэд ч, надад энэ мэдрэмжүүд байсан.
-
Ахиад л энэ бүхэн болж байна. Дурлалдаа автан урд минь суух түүнийг хараад би ахиад л бодол болж орхилоо. Учир нь тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй байхыг хичээх агаад эхлээд харахад, түүний ховсдуулж орхисон царай анзаарагдсангүй. Түүний нүд нь мөсөөр бүтсэн аятай сэтгэл хөдлөлийг үзүүлдэггүй ч гэлээ, ямар нэг зүйл нуугдаад байгаад эргэлзэх зүйл алга. Миний хувьд, би үүнийг шууд л ойлгохоор нэгэн шүү дээ. Арав гаруй жилийг бид хамтдаа өнгөрүүлсэн.
Шууд хэлэх гээгүй ч, бид хамтдаа илүү удаан, аймшигтай удаан цаг хугацааг өнгөрүүлэх болно. Мөн ийм үйл явдал ч зөндөө болж байсан. Хуучин би цаг мөч бүрт үүнийг үгүйсгэн, хэзээ ч ийм зүйл болохгүй хэмээн өөртөө хэлдэг байлаа.
"Тантай уулзах таатай байна, том ахаа"
Ялдам инээмсэглэл тодруулан, өөр эхээс төрсөн охин дүү маань түүнд өөрийгөө танилцуулах нь тэр. Сүйт залуугаа дүүтэйгээ танилцуулах гэж л цайны үдэшлэг хийж байгаа нь энэ билээ. Дүү минь өвчтэй байсан болохоор түүнийг албан ёсоор танилцуулж чадаагүй байсан юм.
"Уулзахад таатай байна, бяцхан дүү минь. Гэсэн ч намайг том гэж дуудахад хэтэрхий оройтсон биш гэж үү?"
Сүйт залуугийн минь уянгалаг хоолой чихэнд минь сонсогдоно. Энгийн л сонсогдож байгаа ч нэг л зүйл өөр байлаа.
Тэд нэг нэгэн рүүгээ ширтэх агаад тэдний хажууд суух надад харахаас өөр сонголт байхгүй байлаа. Миний хөөрхөн бяцхан дүүгийн хацар нь улаа бутрах аж. Харин сүйт залуу минь түүн рүү анхааралтай гэгч нь ширтэнэ. Хуучны би эргэн ирж, сүйт залуугаа хардан, үдэшлэгийг нурааж орхилоо. Гомдоллон суух надаас бяцхан дүү минь уучлал эрсэн юм.
YOU ARE READING
Fiancé
FanfictionАхиад л уу? Миний нөхөр миний үзэсгэлэнт дүү рүү нүд салгалгүй ширтэнэ. Хүйтэн нүдэнд нь гялалзах очийг харахад энэ бүхэн болж байсан мэт санагдана. Өнгөрсөн амьдралдаа ч миний нөхөр дүүд минь хайртай байсан. Надад харахаас өөр хийж чадах зүйл байхг...