1-р бүлэг.
Эхлэл- 01
Хэлж буй зүйлс чинь үнэн юм бол, яагаад зөвхөн чи гэж?
Нэг ижил цаг хугацаанд байн байн ирж байгаа хүн нь зөвхөн чи гэж?
-
Яагаад, яагаад, яагаад.
Дурсамж бүрээ санах бүрт, одоогийн би өмнөх амьдралаараа амьдардаг байлааа. Бүх зүйл бага зэрэг өөрчлөгдөх хэдий ч үргэлж л өмнөх шигээ давтагдана. Сүйт залуу минь дүүд минь хайртай, харин би түүнд хайртай. Юу ч болсон байсан, энэ бүхэн өөрчлөгддөггүй байлаа. Бүх золгүй үйл явдал энэ нотлошгүй үнэнээс л үүсэлтэй байх нь тэр. Тиймдээ ч, юу ч болсон бай энэ бүхэн өөрчлөгддөггүй биз.
Үргэлж давтагддаг тэр цаг хугацаа үргэлж цайны үдэшлэгний дараа болдог байлаа. Магадгүй, дүү болон сүйт залуу хоёр маань уулзаагүй байсан бол хувь тавилан арай өөрөөр эргэх байсан биз. Гэвч энэ бүхнийг өөрчлөх арга байхгүй гэж байгаа мэт л, тэр цайны үдэшлэг дээр тэдний хувь тавилан огтлолцдог байлаа. Тэднийг уулзуулсан тэр хүн нь сүйт залуудаа ухаангүй дурласан надаас өөр хэн ч биш. Энэ өрөвдөлтэй зураглалд инээж ч чадахгүй байлаа. Ийм зүйл болох ёсгүй шүү дээ.
Тэр хоёр уулзаж, нэг нэгэндээ дурласан. Эхэндээ, нэг талын хайр хэмээн бодож байсан ч, удаан хугацааны дараа тэд нэг нэгэндээ хайртай гэдгээ ойлгон, сэмхэн уулздаг болсон байлаа. Харин би тэднийг ажиглана. Хэрвээ би энэ ертөнцөд оршдоггүй байсан бол тэд уулзахгүй байсан шүү дээ. Бас би энд байгаа учраас тэд хамт байж чадахгүй.
YOU ARE READING
Fiancé
FanfictionАхиад л уу? Миний нөхөр миний үзэсгэлэнт дүү рүү нүд салгалгүй ширтэнэ. Хүйтэн нүдэнд нь гялалзах очийг харахад энэ бүхэн болж байсан мэт санагдана. Өнгөрсөн амьдралдаа ч миний нөхөр дүүд минь хайртай байсан. Надад харахаас өөр хийж чадах зүйл байхг...