06.

1.2K 172 16
                                    

Хоёр дахь амьдралдаа алдсан зүйлсийн нэг бол энх тайван байдал байсан юм.

Хэдийгээр Юуно-г хардаж, солиорсон галзуу эмэгтэй болчихсон байсан ч гэлээ, Юуно маргалдах дургүй төрлийн хүн байлаа. Ялгаварсан харц байхад хэдэн үг хэлэх нь л дээр санагдаж, олны өмнө байснаас хэн нэгний ард нуугдаж, хамгаалуулах нь дээр байдаг байсан сан. Би сурвалжит гэр бүлд төрж бас өссөн.
Бие хамгаалагч үргэлж дэргэд минь байж, шивэгчин нар үргэлж л түрүүлж хөдөлдөг байж билээ. Онцгой тохиолдолд, энэ амьдрал надад өгөгдсөн боломж хэмээн би боддог байлаа. Ямарваа нэгэн зүйл болоход аав, нөхөр 2 маань ямар ч эргэлзээгээгүйгээр намайг хамгаалдаг байлаа.

Гэвч Юуно надаас тийм ч их зүйлийг хүсээгүй.
Тэр сул дорой оршихуйд дурласан учраас тийм байж болно. Эсвэл тэр тайжийн угсаанаас тийм нэгнийг хайж байсан байх л даа. Гэхдээ тэр хэзээ ч намайг тэр сул дорой оршихуй байхыг зөвшөөрөөгүй юм.

Биднийг гэрэлсний дараа энэ бүхэн зүгээр л болно байх гэж би бодож байсан сан. Жишээлбэл, бусдын нөхөр шиг эхнэрээ халамжлах талаар ярин, түүний мөрийг дэрлэхийг хүсэх үед тэр над руу урам хугарсан харцаар хардаг байлаа.

Энэ л яагаад би бусдаас илүү хүчирхэг эмэгтэй шиг байх ёстой шалтгаан байсан юм.

Эхний амьдралдаа би ердөө л энгийн эмэгтэй байсан. Хаа саагүй тааралдах энгийн эмэгтэй.
Хэдийгээр би тайжийн угсааны дараагийн эхнэрийн адил сайн боловсролтой байсан ч өнөөх энгийн гэдэг нэр хадаатай хэвээр.

Нөгөөтэйгүүр, энгийн эмэгтэйчүүд хэтэрхий олхиогүй байсан юм. Энэ л яагаад би Юунод хамаагүй хүрж, муу арга хэрэглэн түүнд ойртдог эмэгтэйчүүдийг түүнээс холдуулдаг шалтгаан.

Би сул дуугаар хуцдаг нохойноос ч илүүтэйгээр хуцаж чаддаг байсан юм. Учир нь би Юуно-н сүйт бүсгүй гэх байр сууринд байсан учраас л тэр.

Зөөлөн үсээ намируулж, сүр жавхлант дүр тодруулан, язгууртны охин шиг байгаагүй ч гэлээ үргэлж бүхнийг даван туулж, Юуно-н талаар л боддог байлаа. Энэ л яагаад миний тэгж их хичээл зүтгэл гаргасан шалтгаан байлаа.

Гэхдээ хичээгээгүй байсан бол илүү л хэцүү байх байсан сан. Яг л үүн шиг, эхний амьдралаа бодох үедээ би нэг зүйлийг анзаарсан юм.

Би сул дорой нэгэн учраас л энэ бүхэн болсон мэт санагдаж байсан юм.

Хэврэг зүрх сэтгэлээс өөр юу ч үгүй охин байсан болохоор намайг шархлуулахыг хичээдэг хүмүүст би тэр боломжийг нь зүгээр л өгчихдөг байсан юм. Тийм учраас, дүүгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж, шоронд амьдралаа эцэслэсэн.

FiancéWhere stories live. Discover now