1. Эхлэл

764 73 2
                                    


1 жилийн өмнө


Ээж: Тэхёнаа, Сэрээрэй! Хичээлдээ яв. Гарахдаа маск зүүгээрэй! Өчигдөр орой мэдээгээр Энэтхэг, Хятадад аюултай ханиад гарсан гэсэн шүү! Зарим нэг нь үхсэн гэсэн. Ямартай ч ээж нь дэлгүүр яваад ирье.

Аав: Би ээжтэй чинь хамт гарлаа шүү!

Би нойрмоглон хэвтэнгээ: Заа.

Дараагийн мөчид том зайтай ч хүмүүсээр дүүрээд жижигхэн харагддаг урд талын гудамжинд маш их хашгираан, мөргөлдөж буй машины дуу гарах нь тэр.

Би гайхан, цонх руу гүйн алдан яарч очив.

Цонхоо нээхэд сэзэлзүүр салхи хацрыг минь илсэн ч энэ сайны дохио байсангүй.

Ухаанаа алдсан хүмүүс хүмүүс рүүгээ дайрч байлаа.

Нэг хүнийг хүүхдийн хүзүүг шуу татаж байгааг хараад бөөлжих шахан зогсов. Өөр нэгэн нь машины цонх хагалан орж хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй ч цонх руу нь цус цацарч байсныг сайн харж, харсандаа ч харамсав.

Урд минь сүндэрлэх түрээсийн байрны цонхоос хүмүүс нуран унаж, үхэх ёстой байтал эргэн босоод бусад руугаа дайрахыг хараад ойлгосон юм.

Амьд Үхдэл!

Зомби гэгч нь үнэн болж таарсан юм.

Доор жирийлдэн байх дэлгүүрийн үүднээс ээж минь үхдэл болчихсон хэвтэхийг хараад би хөшиж орхив.

Хөших нь миний хувьд гайхширалын туйл хэмжээ гэж ойлгож болно.

Аавын минь хашгирах хоолой намайг алгадах шиг л болов.

Тэрээр над руу орилон "Хаалгаа цоожил. Цонхоо хаа. Битгий гараарай!" гэж хэлээд өнөөх дэлгүүр лүү орчихов.

Түүнийг даган хэдэн арван үхдэлүүд араас нь явахад би тэссэнгүй.

Хутга шүүрээд гэрээсээ, аавынхаа хойноос гарав.

Дөрвөн давхарын шат анх удаа л надад амархан санагдасан нь энэ байлаа.

Гудамжинд гарахад юу болж байгааг ойлгоогүй бяцхан хүүхдүүд, тэдэндээ шаналж зовсон эхчүүдийн уйлалдаан л хамгийн хүчтэй сонсогдож байв.

Хажуунаас нэг үхдэл ирж хазах гэж оролдоход яг л киноноос сурсанаараа түүний дух руу чадлаараа зоосон юм.

Анх удаа, анх удаа хүн алж үзэв.

Тэрнээс эвгүй мэдрэмж бол гарт минь мэдрэгдсэн түүний цуурч, зүсэгдэж буй яс, мах байлаа.

Хамгийн аймшигтай.

Гүйсэндээ биш айсандаа амьсгаадсан би манай гэрийн эсрэг талд байх аавын минь орсон дэлгүүр лүү болгоомжтойхон орлоо.

Гэхдээ орох хэрэггүй байсан юм.

Аав, ээж маань тэнд үхдэл болчихсон зогсож байсан.

Дараа нь их биш ч чадахаараа "Хайртай шүү" гэж инээн хэлдэг байсан хүүгээ идэх гэж дайрсан.

Нулимс минь анх удаа л тэгж их гарсан байх.

Уур, гуниг харуусалдаа автан замдаа тааралдсан бүгдийг нь алсан.

Өөр яах ч билээ.

Тэгж л би эвлэрсэн юм.

Өөрийгөө ганцаараа болсон гэдгээ ойлгосон.

Zᴏᴍʙɪᴇ Nᴀᴛɪᴏɴ |ᴋᴛʜ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now