{Зохиогчийн талаас}
Тийм ээ.
Тэхёны зөв.
Тэр солиотой хүн.
Хэтэрхий солиотой.
Галзуу.
Сэтгэцийн эмгэгтэй.
Хэрэв би Жимины өнгөрсөн амьдралын талаар ярихаа болино гэвэл, энэ түүх их л аргуу, түүхий мах шиг болох биз.
Тиймээс би бага зэрэг "шар цаастай" амтлагч нэмээд яръя.
Жимины амьдрал нээх их сонирхолтой, адал явдалтай байгаагүй. Тэрээр Солонгос улсын Бусан хотод Пак гэр бүлийн ууган хүү болж төрсөн. Гэхдээ түүний нэгэн хэвийн амьдралд нь хачин гэхээр ганц зүйл байсан нь түүний мах идэх дуршил юм.
Тэр үнэхээр маханд дуртай байсан ба бүхий л төрлийн махыг амталж үзэхийг зорьдог байсан. Бараг зорилгодоо хүрсэн цагаас эхлэн амьдрал нь жаргалтай болж эхлэв.
Гэхдээ түүнд амталж, шимшилж үзээгүй ганц төрөл үлдсэн нь хүний мах байсан юм. Тэрээр үргэлж л энэ тухай боддог байсан ба сэтгэлийнхээ гүнд энэ бузар бодлоо тээж амьдардаг байв.
Нэг удаа Сөүл рүү хуралд оролцохоор явахдаа Жимин гэмт хэрэг хийсэн болно. Учир нь түүнийг ховс мэт өөртөө татах тэр нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй түүний эмгэнэлтэй хохирогч боллоо.
Тайлангаа хамт бичих нэрийдлээр байрлаж байсан буудалдаа авчиран бүсгүйтэй халуун яриа өрнүүлэв. Бүсгүй ч Жиминд багагүй татагдан тэдний хооронд урвал явагдаж байв.
Удалгүй Жимин тэсгэл алдан, алгуурхнаар бүсгүйн ард урт гэгчийн уяа барин зогсож хоолойг нь цус шүүртэл чанга боолоо. Үүний дараа тэр хэсэг алсан цогцосныхоо хажууд хэвтлээ.
Харамссан болов уу?
Айсан болов уу?
Яасан ч байсан Жимин тэр орой шинэ төрлийн махыг аз жаргал, гуниг харуусал гэх олон янзын хачиртай холин амтархан идсэн билээ. Хүний мах амьтны махнаас хавь илүү амттай. Шүүсэрхэг, шим тэжээл ихтэй тул эрч хүч их өгнө, бас идсэн хүн их л жаргалтай байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Яг л хар тамхи шиг.( Оршин суугчидын аз жаргалтай байгаа нь үүнээс л болсон биз).
YOU ARE READING
Zᴏᴍʙɪᴇ Nᴀᴛɪᴏɴ |ᴋᴛʜ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉ
ФанфикАюулт тахал нэг шөнийн дотор хүн төрөлхтөнг хүйс тэмтэрлээ. Гэгээнтэнг ч чөтгөр болгож чадах тийм тахал... Ким Тэхён гэх залуу бүхнээ алдсан. Харин одоо тэр сүүлчийн боломж руугаа явж байна.