2. Дарёон

716 64 2
                                    

Одоо.

Амьд үлдсэн хүмүүс байгаа гэх хэн нэгэний ханан дээр бичсэн графиттиги, радионй дохиогоор Бусан явахаар шийдлээ.

.

.

1 жилийн турш ойр хороолол, днлгүүрүүдийг хавийг тонож, ямар нэг харилцаа холбоо хайсан ч би тийм азгүй юу? Эсвэл цаанаасаа юу?

Ямар ч холбоо олдоогүй болохоор орхиод мөрөөрөө амьдарлаа. Хэр хурдан гэдэг нь мэдэлгүй өдийг хүртэл явчихаж.

Ойр хавийн хүнс дуусч, заримдаа бүр хоолны төлөө цөөхүүлээ үлдсэн хүмүүсээ алах хэрэг гарч байлаа.

Би өөрөө ч үхэх шахангаа бэртэж байв. Тиймээс би явах цаг ирсэнийг ойлгосон.

Нэг удаа хуучин тавилгийн дэлгүүр ороход таалагдсан гоёмсог бор радио орны урд талын ширээн дээрээс минь гэнэт дугарлаа.

Орон дээр унтаж байсан намайг сэрээж бас цочоож орхив.

Яг тэр үед "Амьд үлдэгчдийн хуа-ран байна. Бус--аны ахлах сургуульд и-рээ-рэй. Хаяг------" гээд дохио тасарсан.

Тэрнээс хойш нэг өдрийн турш ажилаж байгаа радио эсвэл түүнийг засах сэлбэг хайсан ч орчин үед радио ашигладаг хүн байхаа больсон байсан бололтой.

Төр засагт юу тохиолдсоныг мэдэхгүй юм.

Хүнтэй ч харилцаагүй, сүлжээ ч байхгүй болохоор ямар ч мэдээлэлгүй өдий хүртэл явлаа.

Саяхныг хүртэл.

Амьд үлдэгсэдийн хуаран байгааг мэдэх хүртлээ.

Би зэрэг баярлаж бас айсан.

2 долоо хоногийн өмнөөс ойр хавьдаа ганцаараа болсон би тэдгээр хүмүүсийг зөв хүн байгаасай гэж найдан шал ширтэн сууж байв.

24 жилийн турш гэрээсээ сүртэй холдож үзээгүй надад бол хэцүүхэн жилүүд өнгөрсөн юм.

Бас багагүй гэмтсэн.

Тэгээд л шийдсэн. Бусан руу явахаар болов.

Гэрэл гэгээ муутай том өрөө лүү орж, унтлагын өрөөний хаалганы банзаар хааж хадсан цонхныхоо завсраар гаднахаа ажин явахад бэлдэв.

Маш чимээгүйхэн.

Одоо үед хүмүүс зэрлэгшиж, хүн гэдэг нэрээ алдсан.

Zᴏᴍʙɪᴇ Nᴀᴛɪᴏɴ |ᴋᴛʜ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now