Хар цас

1.1K 113 16
                                    

Далайн ус давалгаалан, жижигхэн завь түрлэгэнд цохигдож, дулаан орны цэнхэр тэнгис ч сэрүүн салхи сэвэлзэн ѳнгѳрнѳ. Жижигхэн модон завинд балчир хоёр жаал бор муу даавуу нѳмѳрч, хатсан талх хуваан идэж байв.

-: Ахаа.

Гүн бор нүд, хүрэн бор үстэй, тэгш ѳндѳр хамартай хѳѳрхѳн жаал хүү ѳѳрѳѳсѳѳ хэд ах болов уу гэмээр багахан ѳндѳр хүүд хандан түүнд улам л ойртон сууна.

-: За Вантэ?

Түүний хоолой сонсоод л баймаар дѳлгѳѳхѳн, аргадангуй аж.

Вантэ: Тэнгэрээс будраад байгаа зүйл юу вэ?

Сониуч бяцхан жаал ѳѳрийг нь тэврэн суух нэгэн хэрхэн шархалж шаналсан нүдээр ѳѳрийг нь цоо ширтэхийг үл анзааран тийм л гэнэн цовоо хүүхдийн дуугаар түүнээс шалгаана.

Вантэ: Жин хён.

Тэрээр бодолд автан ухаанаа алдсан ахыгаа бодит амьдралд нь авчрах гэсэн шиг нэрийг нь дуудав.

Жин: Энэ бол хар цас.

Түүний хоолойноос худал үгс гарч буйг хэн ч үл мэдэм тийм л байх аж.

Жин: Хар цас их ховор болохоор үүнийг харсан хүн урт удаан аз жаргалтай амьдардаг гэсэн.

Вантэ: Хѳѳх бид үнэхээр азтай юм аа. Тийм ээ хён?

Түүний тунгалаг бор нүд тэнгэрийн бүхий л оддыг хураачихсан мэт үзэсгэлэнтэйгээр гялалзах нь хэзээ ч сэвтээж үл болом тийм л цагаахан сэтгэлийн толь ажээ. Жин дотроо энэ бяцхан ертѳнцийг бүхий л муухай зүйлсээс хааж хамгаалахаар шулуудаж ѳѳртѳѳ андгай ѳргѳнѳ.

Вантэ: Би том болоод ах тань шиг хүн болно. Ухаантай бас зѳндѳѳ мундаг. Тэгээд таныг хамгаалах миний ээлж ирнэ. Тэр үед би таны хар цас болох болноо.

Жин түүнийг аз жаргал чинь болно хэмээн хэлж буйг ойлгосон ч энэ үг нэг л сэвтэй сонсогдоно. Гэсэн ч тэр чимээгүйхэн толгой дохиж, хѳнгѳхѳн мишээх нь 12 настай хүүд баймгүй их ухаан гэлтэй.

Жин: Битгий хамаагүй хѳдлѳѳрэй. Завь хѳмѳрчихнѳ. Одоо унт.

Тэр хэлээд бяцхан хүүг ѳвѳртѳѳ оруулан хиртэй муу даавуунд ороох зууртаа тэнгэрээс хаялах саарал үнсийг гунигтайгаар ширтэнэ. Тэр үүнийг тосгоны зүгээс ирж буйг мэдэж байлаа. Том модон байшингуудын үнс, тосгоны иргэдийн чандар... Тэр үүнийг хар цас хэмээн нэрийдэхдээ тэдний уй гашуу, атаа хорсол, гаслант орилоон, ѳвдѳлт шаналал бүхнийг хоолойндоо мэдэрсэн юм.

Хар цасWhere stories live. Discover now