Дэндүү жижигхэн гараас минь ховорхон атгачхаад..
Үнэнийг хэлэхэд ааваа.. Таньтай өнгөрүүлсэн тэр өдөр хоногуудын тоотой хэдхэн л мөчүүдийг би санадаг... Царай тань санаанд буухгүй мөртлөө хийж байсан үйл хөдлөл тань муухан бичигдсэн CD-нээс дор бүдэг бадаг санагддаг ч,сэтгэлд минь орой бүр яг л кино шиг тоглогдсоор л байдаг...
Цэцэрлэгээс минь авахдаа хоёр цагаан тагтаа бэлэглэж байсныг би хамгийн тод санадаг юм...
...Гэхдээ таныг явахад,тэр тагтаанууд хаашаа ч юм бүү мэд нисчихсэн... Араас нь хичнээн уйлсан болов ч над дээр буцаж ирэлгүй холын хол нисчихсэн..