1

41 5 1
                                    

2017.09.01

Сөүл хотоос нэлээдгүй хол орших Гёнгги аймагт байх хэн ч очдоггүй уул хад ихтэй, ойгоор хүрээлэгдсэн газарт амвдардаг хүн гэвэл 4хөн айл бий. Бүгд мөнгөгүй тул огтоос ашиглахаа больсон байшингуудад хоног төөрүүлдэг. Сүнс сүгтэй хэмээн хүмүүс нэг нэгээрээ нүүж байсан энэхүү газарт 1997 онд "Gonjiam" сэтгэцийн эмнэлэг баригдсан үеэс хүмүүс бүр ч тогтохоо байсан билээ.

Сэтгэцийн эмнэлэгт түгшүүрийн хонх жингэнэн бүхий л эмч нар ийш тийш яаран гүйнэ. Шөнийн 3 цагт дугарсан хонх хэн нэгэн өвчтөн оргосонг илтгэх ажээ. Эмч нарын тэн хагас нь дахин өвчтөн оргох вий хэмээн харуул хамгаалалтаа улам нэмэх бол үлдсэн нь хад асгатай уулын замаар оргодлыг хайх ажээ.

"Новш гэж! Унтаж амрах ч сөхөө өгөхгүйнэ ээ."

"Эд нартай ажилласаар байтал өөрөө ч эд нартай адилхан болох нь."

Сэтгэцийн эмч нар үргэлж сонгосон мэргэжлээсээ цааргалаад байдаггүй ч иймэрхүү хүнд түгшүүртэй үед ажилаасаа гарах тухай бодох нь бараг өглөө босоод шүдээ угаана гэдэгтэй адил дадал болсон зүйл ажээ.

"Ингэхэд хэн оргосон юм? Сүүлд 2 жилийн өмнө өвчтөн оргоод, харуул хамгаалалтаа улам сайжруулаа биз дээ?"

"Minji гэсэн байхаа? Сайн санахгүй байна. Лав миний хариуцсан өвчтөн биш."

"Minji гэдэг чинь 91 тоотын өвчтөн байхаа. Тэр охин уг нь эв эрүүл л юм шиг санагддаг. Янз бүрийн ааш авир гаргаад байдаггүй. Зураг л зураад сууж байдаг юмсан."

"Иймэрхүү өвчтөнг номхон дөлгөөн гээд орхихоор тэр сиймхийг ашиглаж байхгүй юу?"

Өвчтөн бүр оргох оролдлого хийдэг боловч амжилт олдог нь бараг үгүй. Ухаантай л биш бол.

Уулын зам даган Minji амьсгаадан гүйх ажээ. Шөнө дунд зугтсан тул түүнийг оргосонг бараг 30 минутын дараа мэдсэн. Шалгагч харуулууд хэдэн минут болоод ирдэг болохыг 1 жил маш тэвчээртэй ажиглаж, оргох өдрөө хүлээсэн билээ. Дуулгавартай байдаг болохоор нь хааяа нэг гадагшаа гаргадаг байсны ачаар энэ хавийг ч сайн ажиглаад авсан. Хурдтай гүйснээс бүдэрч унаж байсан ч түүнд хамаа байсангүй дахиад босон гүйнэ. Minji энэ жил их сургуулиа төгсөх ёстой байсан. Гэвч тэр сэтгэцийн эмнэлэгт хоригддог нэгэн байхад юу хийж чадна гэж?

Minji явсаар нэгэн байшингийн өмнө ирээд хаалгыг нь тогшив. Хэсэг хүлээсний эцэст залуухан хөвгүүн хаалга тайлж өглөө. Түүний үе болов уу гэмээр.

Killer but LoverWhere stories live. Discover now