Kim сайдын цорын ганц хайрладаг охин Kim Minso. Өнөөдөр тэр Shila Corporation-ы том хүү Park Jimin-тэй гэрлэх гэж байгаа билээ. Туйл, экватор 2 шиг зан араншинтай Minso-г ойлгож, түүний дэргэд байж чадах цорын ганц хүн Park Jimin билээ. Эелдэг, зөөлөн Park Jimin-ийг баян айлд өссөн гэхэд бараг итгэмээргүй. Сахиусан тэнгэрийн дэлхий дэх дүр. Minso, Jimin 2-ын гэрлэхээр болсон нь 2 шалтгаантай. Нэгдүгээрт тэд бараг ухаан орсон цагаасаа хамтдаа тоглож өссөн тул бие биедээ үнэхээр хайртай байв. Хоёрдугаарт аль аль талын гэр бүлд энэ нь маш ашигтай түншлэл билээ. Kim сайдын ар тал томоохон компани бол Shila-гийн ар тал төрийн сайд хүн болно.
Хуримд оролцохоор маш олон хүн хүрэлцэн иржээ. Сэтгүүлчид хүртэл ирсэн байв. Shila Tower-ийн 1 давхарт болж буй хуриманд Kim Minso-гийн багын найз Min Ari догдолсоор сүйт бүсгүйн байх өрөөнд орж ирэн түүнийг чангаар тэврэв."Хөөх. Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна." Ari найзынхаа үзэсглэнтэй төрхийг шагшин үнэн байдлыг л хэлэв.
"Баярлалаа." Minso ичэнгүйрэн хэлээд үргэлжлүүлэн "Чи ахтайгаа учраа олсон уу?"
"Үгүй ээ. Гэхдээ нэг арга олсон. Буруу ч гэлээ тэгэхээс өөр аргагүй юм шиг байна."
"Яасан гэж?" Ari-гийн үгийг сонсоод Minso ямар арга олсонг нь гайхахгүй байж чадсангүй.
"Би хөлсний алуурчин хөлсөлчихсөн. Буруу гэдгийг нь мэдэж байгаа ч өөр арга бодоод бодоод олсонгүй."
"Ямар уран зөгнөлт, адал явдалт зохиол уу? Галзуурчихжээ чи бүр! Юуны чинь хөлсний алуурчин бэ? Тэр хөлсний алуурчин нь эмэгтэй байж таараад ахад чинь дурлаад ахыг чинь аваад зугтахдаа чамайг алуурчин захиалсан гээд шоронд хийнэ биз." гараа савчин уран төсөөлөлдөө төөрч яваа бяцхан хүүхэд шиг л гаран савчин хэлэх Minso-гийн үгэнд Ari цочирдон "Чи яаж эмэгтэй гэдгийг нь мэдсийн? Нээрээ тэгвэл яана?"хэмээн санаа зовнингуй асуух ажээ.
"Өө бүр үү? Чи яг галзуу юм байна. Нээрэнгээсээ тийм юм хийх гээд байгаа юм уу? Хамаг эрч хүч үгүй болчихлоо. Ийм сайхан өдөр ийм юм ярих гэж дээ чи!... Ямартай ч наад гаж санаагаа больж үз!" Minso Ari-гийн гар луу зөөлхөн цохин зэмлэнгүй ийн хэлээд уртаар санаа алдлаа.
"Чадахгүй гэж айж байна."
"Ах чинь шүү дээ." Minso найзыхаа тэнэг бодлыг тархинаас гаргаж хаяхыг хичээн тайлбарлангуй хоолойгоор хэлсэн боловч Ari үл тоон инээх аядан "Мэдэхгүй ээ. Зүгээр л энэ сайхан өдөр чамайг хүнд өгчихөөд уйлаад сууж байя. Би ч гэсэн удахгүй гэрлэх л байх."