🌘💫#MoOn_RiSe 📚🌜
-Нар амран уулсын цаагуур ороход. Тэнгэрийн хаяа улайсан бүдгэрэхэд. Дулаан цацарга нь хүйтнээр солигдоход. Тэргэл саран тэнгэр дээр дүүлэн хѳѳрхѳд, бүүдгэр тэнгэр тэр чигтээ оддоор бүрхэгдэхэд.
Тэр үед... Надтай ахин уулзалдахаар ~Moon rise~ д ирээрэй.
•••
-Сурагч Ким Жёммин!
Багшын ингэж хэлээд гартаа барих модон саваагаараа ширээний буланг хэд хэд тогшиход би цочин хийж буй зүйлээ орхиод самбарын урдах том гэх чин модон ширээлүү ширтлээ.
Яан багш хѳнгѳн санаа алдаад -Ким Жёммин самбарын урд! Түрүүнээс хойш зүүрмэглэхийн оронд хичээлдээ анхаарсан бол мэдэх л ёстой...
гэж ширүүхэн хэлээд ямар ч хувиралгүйгээр ѳнѳѳ хуучин модон ширээнийхээ ард хоёр гараа урдаа зѳрүүлэн бариад ихэмсэг гэх чин суув.
Би харин ѳчигдѳр шѳнѳ жингѳѳ даалгавраа хийгээд нойргүй хоносон учир эхний нэг цагын турш ѳѳрийн мэдэлгүй зүүрмэглэн түүний ярьсан хичээлээс ганц ч үг... Тэр бүү хэл сэдвээ ч санахгүй байгаа ѳѳрийгѳѳ хараасаар гартаа барьсан цаасаа тэр хэрээр чанга базахад нѳгѳѳ цаас нь миний хоёр гарны ширүүхэн атгалтыг дийлэлгүй хоёр хуваагдчихав. Гар савагдан багшын ширээлүү дэвтрээ шагайсаар алхлах хѳвгүүний нѳгѳѳдѳхрүү нь чангахан гэх чин цохичих шиг боллоо. Нѳгѳѳ хѳвгүүн цохисон газарт минь дарсаар эвхрэн доош унахад ангийн хүүхдүүд нир хийтэл инээлдэж эхлэв.
Үүнээс болж цочсоныг ч хэлэх үү ширээн дээр байсан халуун усыг түлхэн түүний дээр асгачихлаа.
-Ээ бурхан минь! Намайг ѳршѳѳгѳѳрэй. Үнэхээр уучлаарай! гэсээр халаасандаа байсан даавуун алчуураа түргэхэн шиг гаргаж ирээд ѳмдийг нь байдгаараа үрэх намайг нѳгѳѳ хѳвгүүний хүчтэйн аргагүй гар зогсоолоо.
Гараас минь чанга атгачхаад
-Чи чинь солиотой юм уу? Яагаад хүний энд үрээд байгаа юм бэ? Бүр ангийнх ний нүдэн дээр! Эвгүй байдалд орохоосоо ѳмнѳ хурдан надаас холд!! хэмээн шивнэн хэлэхдээ түүний шүд хавиралдан байснаас үзвэл хэр ууртай байгааг нь дорхноо гадарлах аж.
Түүний хэлсэн үгэнд ухаан орон нүүр халуу шатах нь мэдрэгдэнэ. Яаг одоо нүүр минь сармагчны бѳгснѳѳс ч улаан болсон байгаа гэдэгт итгэлтэй байна./Хар ярианы хошигнол болно ххх/
Түүнээс болж гацаж орхисон намайг нѳгѳѳ залуугийн хѳмсгѳѳ ѳргѳн нүдээ бүлтийлгээд 'Босооч!?' гэсэн мэт харц нь улам л ичээж би сая л нэг чичирсээр түргэхэн шиг год хийн бослоо. Намайг дагаад нѳгѳѳ залуу ч мѳн адил босч ирэв.
YOU ARE READING
OneShot |±|
FanfictionБүх төрлийн oneshot өгүүллэгүүд. Их туршлаггүй байхдаа бичсэн учираас нэлээн алдаатай байж магад. Ойлгоорой :)